Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Ли Ян Жүнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд хоёр улсын хилийн боомтын нэвтрэх хүчин чадал, ачаа тээврийн нөхцөл байдал болон бусад асуудлаар санал солилцов. Засаг дарга О.Батжаргал Замын-Үүдийн боомтоор нэвтэрч байгаа ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Монголын жолооч нар Эрээнд зорчиж бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломжийг бүрдүүлэхзэрэг тодорхой асуудлыг тавьсан бол Замын-Үүдийн ерөнхий консул хоёр улсын бараа эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.
Талууд Замын-Үүдээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоог одоо байгаагаас даруй 50 машинаар нэмэгдүүлэхээр тохиролцов.
"Ковид-19” халдвараас шалтгаалж хоёр улсын хооронд зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх нөхцөл хараахан бүрдээгүй бөгөөд харин ачаа тээврийн хөдөлгөөнийг хэвийн горимд оруулах, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцины хоёр дахь тунг иргэдэд хийж, дархлаа бүрэн тогтсоны дараа Дорноговь аймгийн худалдаа эрхлэгчид, иргэдийг урд хөршид нэвтрүүлж эдийн засаг, худалдаа арилжаанд оролцуулах талаар ярилцсан байна.
"Ковид-19” цар тахлын үед аль аль талдаа асуудлыг алхам алхмаар зохицуулж, цаашид Эрээний боомтоор олон машин нэвтрүүлэх, худалдааг хэвийн горимд оруулах талаар ирэх долоо хоногоос Эрээн хотын дарга, консул, боомтын захирагч нартай Дорноговь аймгийн удирдлага цахимаар уулзалт зохион байгуулахаар боллоо.
Замын-ҮүдийнЕрөнхий консулын бүсэд таван аймаг хамрагддаг бөгөөдДорноговь аймагтайболовсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн зэрэг бүхий л чиглэлээр хамтран ажилладаг байна.
Уулзалтын үеэр ноёнЛи Ян Жүнцаашдын хамтын ажиллагаагөргөжүүлэнхөгжүүлжажиллах болно гэдгээ илэрхийлсэн байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих