Нарны 24 улирлын хамгийн сүүлийнх нь Их хүйтэн. Энэ оны 01-р сарын 20-нд тохиов. Энэ нь өвлийн зургаа дахь улирал. Энэ үед цаг агаар эрс хүйтэн болно. Иймээс Их хүйтэн гэдэг. Их хүйтэн өнгөрвөл өвөл дуусаж хавар болдог. Шинэ мөчлөг эхэлнэ.Билгийн улиралд Их хүйтэн нь ихэвчлэн сар шинэтэй давхацдаг. Уламжлалт хөдөө аж ахуйн нийгмийн эхэн үед хэдийгээр их хүйтэн нь хөдөө аж ахуйн чөлөөт цаг. Харин айл болгон завгүй байдаг. Хүмүүс шинийн бэлтгэлдээ орж эхэлнэ. Шинийн бараа худалдан авах, дэнлүү өлгөх зэрэг. Энэ улиралд хүйтэн ч баяр хөөр дүүрэн. Миний зурагт нуурын гадарга бүхэлдээ хөлдсөн. Хятад охин уран гулгаж гартаа дөнгөж сая худалдан авсан тан хулуугаа барьжээ. Мөн гадаад хүү мөсөн тэргээ галлахаар бэлтгэж байна. Алсад байшингаас өлгөсөн дэнлүүнүүд Цагаан сар удахгүй ирэхийг сануулна.
Найруулагч: | Ц.Урантунгалаг |
Эх сурвалж: | Солонго |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих