Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу явж байсан "Дайчин сүх” компанийн орон нутгийн нийтийн тээврийн автобус Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт онхолдож, зургаан хүн нас баран, олон хүн гэмтсэн хэрэг өнгөрсөн сарын 21-нд гарсан.
Автобусыг тухайн үед ээлжийн жолооч С.Болдбаатар жолоодож явсан бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэргийг Налайх дүүргийн буюу Дүүргийн IV тойргийн прокурорын газар хяналт тавьж байсан ч УЕПГаас тогтоосон харьяаллын дагуу Тээврийн прокурорын газарт шилжүүлжээ. Сэжигтнээр саатуулагдсан С.Болдбаатар "Дайчин сүх” компанид ээлжийн жолоочоор ажилд орохоосоо өмнө "Тэнүүн огоо” ХХК-д автобусны жолооч хийдэг байжээ. Тус компаниас гарах болсон шалтгаан нь зам тээврийн ослын хэрэгт холбогдож, хүний биед гэмтэл учруулснаас болж байжээ. Тодруулбал өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд "Тэнүүн огоо” компанийн 45-49 УНБ улсын дугаартай автобусаар үйлчилгээнд явж байхдаа өндөр настай эмэгтэй С-ыг автобусны хаалганы дэргэд унагаж гэмтээсэн хэрэгт холбогдсон байна. Тухайн үед С.Болдбаатар автобусныхаа хаалгыг хаалгүй аажуухан явж байсан аж. Энэ үед хохирогч С буух гэж байгаад чирэгдэн унаж гараа хугалжээ.
С.Болдбаатар Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлд заасан "Жолооч тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж хүний биед гэмтэл учруулсан нь шүүхээр тогтоогдож, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс бусдад учруулсан хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан жолоо барих эрхийг нь хасахгүйгээр 960 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм байна.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13325
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих