Дорнод аймгийн Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд гарсан гурван удаагийн хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 80.400 га талбай өртсөн бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын 4 ханатай гэр, амбаар, малын хашаа өртөж шатсан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай, хаврын хуурайшилтын өдрүүдэд үргэлжилж байгаа тул ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=37615
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих