Үзэсгэлэнт шинэсэн ойгоор эмжээрлэгдсэн Эгийн голын хөвөөнд байх
тэгшхэн дэвсэг товцгийг Дани толгой гэж нэрлэдэг. Одоогоос 90 жилийн
өмнө эмч мэргэжилтэй нэгэн Дани хүн энэ газарт ирж арваад жил амьдарч
байснаас үүдэн тэр газрыг Дани толгой гэдэг болсон аж. Улаанбаатарын
XIII хорооллыг урьд Америкийн дэнж гэж байсан нь Автономит засгийн үед
хар арьстан зарцтай америкийн пүүс тэнд ажиллаж байсантай холбоотойгоор
тийн нэрлэгджээ. Американ дэнжийн зүүн талын хотгор хөндийг Консулын
дэнж гэж нэрлэсэн нь энд цагаан хаант Оросын консулын байшин байсантай
холбогдон тэгж нэрлэгдсэн аж.
Монголд Хэнтий, Сутай, Байтаг гээд
уул нурууд, Хөвсгөл, Тэрх, Тэс, Тамир, Сэлэнгэ гээд нуур голууд бий.
Монгол үг шиг сэтгэлд хоногшсон эдгээр уул нуруу, гол нуурын нэр нь
үнэндээ монгол үг биш ажээ.
Тэсийн голын унага хурдан
Тэрхий голын хүүхэн хөөрхөн гэж ярьдаг. Тэс гэдэг нь хурдан түргэн гэсэн утгатай түрэг үг бол Тэрх гэдэг нь догшин ширүүн гэсэн утгатай бас л түрэг үг ажээ.
"Тамирын мөсийг хэлээрээ долоож" гээд Итгэлт баяны ярьдаг Тамир голын нэр ч мөн "Цусны судал" гэсэн утга бүхий түрэг үг. Монголчууд энэ үгийг бяр тэнхээ, өлчир чийрэг гэсэн утгаар хэрэглэдэг. Байдраг голын нэр ч түрэг үг бөгөөд баян тариа гэсэн утгатай. Хөвсгөл нуурын нэр нь Көх-су-көл буюу Хөх уст нуур гэсэн утгатай мөн түрэг үг аж. Байгал нуур нь Бай-көл буюу Баян нуур, Тонхил нь Тау-көл буюу Уулын нуур гэсэн үг ажээ. Увс аймгийн төв Улаангом сум нь Улаан элс гэсэн утгатай агаад Гом буюу Күм хэмээх элс гэдэг түрэг үг аж. Хомын тал гэдэг нь ч мөн Элсэн тал гэсэн утгатай.
Эрт цагт монголын газар дэвсгэр дээр эртний түрэгчүүд нутаглаж байсны нэг ул мөр нь эдгээр уул, нуур, талуудын нэрэнд хадгалагдан үлджээ. Хэнтий нь Уужим уул, Сутай нь Уст уул Тайхар нь Удлан чулуу, Байтаг нь Баян уул, Хантай нь Хан уул, Боштог нь Өнчин уул, Улаан таг нь Улаан уул гэсэн утгатай байна. Таг гэдэг нь уул хэмээсэн түрэг үг бөгөөд монгол хэлэнд таг, тай, той, тог гэх мэтээр хувиран оржээ. Ховдын Хар ус нуурын дунд орших арал Агбаш, Завханы Хаг нуурын арал Агбиш хэмээх нэртэй буй нь Цагаан толгой гэсэн монгол утгатай юм. Увс аймаг нэрлэгдсэн Увс нуурын нэр ч Уб (Гашуун) + Су (Ус) гэсэн түрэг үг аж. Энэ нь Гашуун Ус гэж байгаа агаад Увс нуур бол монголын хамгийн том давстай нуур билээ. Увс аймагт Хар тэрмэсийн рашаан гэж байдаг нь Хар ханын рашаан гэсэн утгатай агаад Тэрмэс нь терем (хана) гэсэн түрэг үг юм байна. Тэрчлэн Бэрлэг гэдэг газрыг Цайз, Бөрлөгийг Чонотой хэмээн ойлгож болно.
Монголын хамгийн том мөрөн гол бол Сэлэнгэ бөгөөд сэлэ буюу төмөр гэсэн утгатай манж хамниган үгээс үүдэж -нгэ буюу -т дагавар орж Төмөрт гол буюу Сэлэнгэ мөрөн нэр үүсжээ. Төмөртэй гэж нэрлэснээс үзвэл энэ их мөрөн төмөр махбодоор элбэгийн тэмдэг гэж ойлголтой. Монгол хэлэнд рашаан, сансар, очир, судар, сүмбэр, буян, мандал, дамар гэсэн олон үг жинхэнэ монгол үгс лугаа адилаар бидний тархинд шингэсэн. Гэтэл. эдгээр нь самгарди буюу санскрит үг юмсанж. Монголын үндэсний бөхийн одоогоор сүүлийн аварга нь Г.Эрхэмбаяр. Завханаас гарвалтай энэ хүчтэн Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Мандал хэмээх нь мантала гэдэг самгарди үг агаад мандах гэсэн утга илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, Эрхэмбаяр аваргыг Төмөртэй нутгийн Мандах газарт төржээ гэж ойлгоход болмоор. Манайд Чандмана, Зэндмэнэ гэсэн үг ихээр хэрэглэгддэг төдийгүй Ховд, Говь-Алтай аймагт Чандмана гэдэг сум бий.
Энэ нь Зүрхэн-Эрдэнэ гэсэн самгарди үгажээ. Чандмана уул, Зэндмэнэ толгойн хэлбэр байдлыг ажвал үнэхээр зүрхэн шовх галбиртай байдаг. Мандалаас гадна Чандмана-Чинтамани, Дамар-дамару, Сансар-самсаар, Рашаан-расьяна, Судар-суутра, "Сүмбэр-сүмэру, Буян-пуньяа, Бигэр-викра, Биндэр-вайдурьяа, Мааньт-мани, Балин-бали, Агруут-Агру гэдэг нь бүгд самгарди үгнүүд юм байна. Сүхбаатар аймагт байх Хундар хэмээх сонсголонт нэртэй тахилгат уулын нэр нь Хумыг баригч гэсэн утгатай, Хумдхара хэмээх самгарди үг ажээ. Иймд Говь-Алтайн Бигэр, Дорнодын Сүмбэр. Хөвсгөлийн
Рашаант сумууд ба монголын говийн нэгэн аймаг Говьсүмбэр хэмээн нэрлэгдсэн нь самгарди үгс ажээ.
Манайд орос үгээр нэрлэгдсэн газар ч бий. Жишээ нь, Салдааз толгой буюу цэрэг (солдат) толгой гэж газар Сэлэнгэд, Рамизов өндөрлөг Дорнодод байгаа. Хятад хэлээр нэрлэгдсэн цөөн газар бас байдаг. Хөвсгөл аймагт Хар тушийн гол гэж байдгийн туши нь Ту цзы буюу шавар, шавартай гэсэн утгатай агаад Хар шавартын гол гэсэн үг байна. Нийслэлийн зүүн хойт хэсэгт Цайз зах гэж буй. Энэ нь Цайз буюу Цай зы гэсэн хятад үг. Ланганзын нуруу, Шаазан толгой гэдэг нь Лан танг цы, Хя ша жинг гэсэн нангиад үг юм. Сүхбаатар аймгийн Дарьгангад Бааюуны хөндий гэж бий. Тэр газарт хятадууд тоосго шатаадаг байснаас Байюу (Бай яао) буюу туйпуу тоосго гэсэн утгатай нэр бүхий газар бий болсон байна. Ховд аймгийн Булган суманд хятадууд ирж газар малтаж эрдэнэс ухаж байгаад өвчин тусаж үхжээ. Тэр газарт хужаа нарын шаахай үлдсэнээс тэр хонхрыг Шаахайтын" хонхор гэсэн ба шаахай гэдэг нь хятад үгээс гарсан монгол хувьссан хувилбар юм.
Монголд түгээмэл дэлгэрсэн үг ба нэрийг дийлэнх нь төвд хэлнээс гаралтай. Оюутолгойн орд нээгдсэн Өмнөговь аймгийн Сэврэй сумын нэр нь Ирвэс буюу Сигри гэсэн түвд үгнээс үүсэлтэй. Дээр үед энэ нутаг ирвэстэй байсан учраас тэр уулыг Си гри буюу Ирвэст уул (Сэврэй) гэж нэрлэжээ. Хөвсгөл аймгийн Ринчинлхүмбэ сумын нэр нь мөн түвд үг бөгөөд Эрдэнэ цогцолсон упу, монголын баруун хязгаарын сүрлэг цаст уул Цамбагарав нь мөн түвд үг ба Цагаан эсруа гэсэн утга юм. Дорнодын Дашбалбар сум (Өлзий цогбадрах уул), Булганы , Дашинчилэн сум (Өлзий, эргэсэн уул), Булнай сум (Өргөлийн орны уул) ба Улаанбаатар дахь Гандан хэмээх өндөрлөг толгой нь (Төгс баясгалант) цөм түвд үг аж. Засаг дарга Бат-Үүлийн үед засаж сэлбэж буй нийслэлийн дундуур урсдаг Сэлбэ голын нэр нь Сил бү гэсэн түвд үг бөгөөд Сэрүүн гэдэг утгатай.
Тиймдээ ч монголчууд ямагт Сэрүүн Сэлбэ хэмээн хоршиж нэрлэдэг. Улаанбаатараас хойш зуслангууд руу явах замд Салхит, Тахилт, Согоот гээд газрууд буй. Түүний Салхит нь Лүн хэмээх түвд үгийг орчуулан буулгасан газар ба нээрэн л их салхи савиртай газар ажгуу. Хангайн нуруунаас эх авч Орог нуурт цутгадаг Түйн гол нь Түй буюу угаал гэсэн утгатай түвд . үг бөгөөд энэ голын ус нь рашаан мэт аливаа бузар бохирыг угаан арилгах ариун угаал адил билээ гэсэн утгаар бэлгэдэн нэрлэжээ.
Чойр гэхээр говийн нэгэн төв суурин бөгөөд энэ нь Номт уул гэсэн түвд үг. Сэнгэ толгой гэж байгаа нь Арслан толгой гэсэн үг.
Энэ мэтээр монголын газар усанд түвд, манж, түрэг, орос, хятад, самгарди гаралтай үгээр нэрлэгдсэн газар цөөн бус. Баячуудын эдлэн нутаг болоод буй Зайсан толгой ч бас Манж үг ажгуу.
АЛАГ ХОРВОО

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих