Хоолонд хэт их ховдоглох хуурай аргуу
хоол идэх, архи кофе хэтрүүлж ууснаас ходоодны хүчил нэмэгдэж цээж
хорсдог. Ходоодны хүчил хэт ялгарснаас цээж хорсож ходоод гэдэсний
хямрал үүсдэг. үүнийг ходоод гэдэсний хямрал гэхээсээ хүмүүст илрэх шинж
нь зүрхээр өвдөх мэт санагддаг. Хэрэв хэвтэхэд өвдөлт мэдрэгдэж байвал
цээж хорсолт байж болно. Байнга эсвэл удаан хугацаагаар цээж хорсдог бол
ходоодны шархлаа байж болох юм. Удаан хугацаагаар ходоодны хүчил
нэмэгдэх нь ходоод, нарийн гэдэсний архаг шархлаа үүсгэдэг.
Энэ нь ходоод заримдаа хурц өвдөлт өгдөг. Ходоодны хүчил ихэвсэнэээс
хоол идэх, шингэн зүйл ялангуяа ус уухад ходоодны хүчил түрхэн зуур
намддаг. Хоол идсэнээс хойш нэг цаг орчмын дараа, эсвэл өлөн байх, архи
уусан, өөх тостой халуун ногоотой хоол идвэл өвчин улам нэмэгдэнэ.
Шөнийн цагаар өвдөх нь ч илүү байдаг. Ходоод нь байнга өвддөг хүнд
ходоодны шарлаа байгаа эсэхийг тусгай шинжилгээгээр тогтооход маш хэцүү.
Ходоодны шархлаа ноцтой бол бөөлжих, зарим үед цустай, кофейны шаар мэт
өнгөтэй, боловсорсон хоолоор огиулдаг. Ходоодны шархлаанаас цус алдвал
өтгөн хар өнгөтэй гардаг.
Хар өнгөтэй хатуу өтгөнөөр хүндэрнэ
Зарим тохиолдолд ходоодны шархлаа өвдөлтгүй, чимээгүй явагдах бөгөөд
зөвхөн хар өнгөтэй, хатуу өтгөн гарснаар л анх мэдэгддэг. Энэ тохиолдолд
яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй цус алдсанаас хүн эндэж ч болно.
Ходоодны шархнаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Цээж хорсох, хоолны шингэц муудах, ходоодны шархлаа үүсэх зэргээс
ходоод өвдвөл өвчнийг намдаах, дахин өвдөхөөс зайлсхийж дараахь аргыг
хэрэглэж болно.
- Хэт их бүү ид. Бага багаар хоолло. Хоолны хооронд хөнгөн зүйл ид. Зөөлөн хоол ид. Хэт их хуурай, аргуу хоол идэхгүй байх.
- Ямар хоол унд идсэнээс болж өвдөж байгааг нь анхаарч түүнээс аль болох
татгалзаарай. /Үүнд: ихэвчлэн архи, кофе, халуун ногоо, хийжүүлсэн
ундаа өөхтэй аргуу хоол багтдаг./
- Цээж хорсох нь шөнө хэвтэх үед нэмэгдвэл цээжээ өндийлгөөд өндөр дэртэй унт.
- Ус их ууж бай. Хоол идэхийн өмнө болон хойно хоёр томхон аяга ус уухаас гадна хоолны хооронд байнга ус ууж бай.
- Тамхи бүү тат. Тамхи татах буюу зажлахад ходоодны хүчил ихэсч өвчинг
улам нэмэгдүүлнэ. Ходоодны хүчиллэгийг бууруулах хамгийн найдвартай эм
болох чацарганы тосыг эмчийн заавар болон хэрэглэх зааврын дагуу
хэрэглэхийг зөвлөж байна.
- Ходоодны шархыг төгс эмчилээгүй тохиолдолд дахидаг онцлогтой юм.
Сүү ходоодонд сайн биш
Ихэнх хүмүүс сүү уух нь сайн гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ эхэндээ өвчинг
намдаах боловч аажимдаа ходоодны хүчлийг нэмэгдүүлж. Шархлаа нь газар
авч эхэлдэг. Иймд ходоодны шархлаатай хүн сүүг хориглох хэрэгтэй. Сүүний
адил содыг ходоодны хүчил бууруулахад хэрэглэдэг боловч энэ нь мөн л
аажимдаа ходоодны хүчлийг аажимдаа нэмэгдүүлдэг. Аспирин төмрийн давс нь
адил үр дүнг үзүүлэх тул энэ бүхнээс аль болох татгалзаарай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих