Тулалдаан эхлэхэд Япон улс 75 мянган цэрэг, 700 онгоц, 500 их буу, 182 танктай, харин Зөвлөлт-Монголын зэвсэгт хүчин 57 мянган цэрэг, 515 онгоц, 540 онгоц, 495 танк төвлөрүүлээд байжээ. 1939 оны наймдугаар сарын 31-ний үүрээр Японы тал 25 мянга шахам цэрэг эрсээ алдан зургадугаар арми нь бүрэн устсанаар манай улсын нутаг дэвсгэрээс бүрэн шахагдан гарсан юм. Хэдийгээр газрын тулалдаан бүрэн зогссон ч агаарын тулалдаан дахин хоёр долоо хоног үргэлжилсэн юм. Гэсэн ч Халхын голын тэнгэрт ч японууд амжилт олоогүй бөгөөд мөн оны есдүгээр сарын 15-нд арга буюу ЗХУ-тай энхийн хэлэлцээ хийн ялагдлаа хүлээн зөвшөөрчээ.
Халхын голын тулалдаанд бут ниргүүлсэн Япон улс дэлхийн хоёрдугаар дайны үеэр өөрийн холбоотон нацист Германыг дэмжин ЗХУ-ын эсрэг хоёр дахь фронтоо нээгээгүй нь хүн төрөлхтөний энэ их дайны хор уршгийг хэд дахин багасган манай хойд их хөршид ашигтайгаар эргэсэн гэж түүхчид үздэг билээ.
Б.БАРС
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих