Өнөөдөр
ухаалаг гар утас оюутан, залуучуудын амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэж
байгаа билээ. Ухаалаг утас залуусыг найз нөхөд, гэр бүл болон
интернэттэй байнга холбоотой байлгадаг. Өдгөө үүрэн гар утасны хэрэглээ
асар хурдацтай нэмэгдэж байгаа учраас эрдэмтэд эдгээр төхөөрөмжийн
хэрэглээ сурагч, оюутнуудын сурлагад ямар үр нөлөө үзүүлдгийг олж
мэдэхээр зорьсон байна.
Английн Кентын их сургуулийн Боловсролын коллежийн багш, эрдэмтэд болох Эндрю Лепп, Яков Баркли, Арын Карпински нар их, дээд сургуулийн 500 гаруй оюутнуудын дунд санал асуулга явуулжээ.
Бүгдийг нь анги ангиар нь хуваасан аж. Тэгтэл ухаалаг гар утаснаасаа бараг салж хагацдаггүй оюутнууд сурлагаар арай муу, тэдэнд айдас түгшүүр их байдаг, амьдралаас авах баяр баясгалан нь маш доогуур түвшинд орсон нь тодорхой болжээ. Харин гар утастай бараг зууралддаггүй үе тэнгийнхэн нь энэ тал дээр гайгүй үзүүлэлт харуулсан гэнэ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=462
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих