Инээдмийн дүрээрээ үзэгч олны сэтгэлд хоногшин улдсэн Оскарын шагналт
жүжигчин Робин Уилъямс 63 насандаа таалал төгслөө. Шинжээчдийн дүгнэж
байгаагаар эм хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алджээ. Бид түүнийг
"Музейд өнгөрүүлсэн шөнө" киноны "АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч Теодр
Руүзвэльт"-ийн дүрээр сайн мэдэх билээ. Тэрээр долоон удаа Оскарын
шагнал, 11 удаа "Алтанбөмбөрцөг"-т, "Грэмми Авардс"-аас тус тус таван
шагнал хүртэж байсан юм. Түүний гэр бүл, дотны анд нөхөд шүтэн
бишрэгчдэд маш хүнд байгаа бөгөөд дэлхий даяар гүн эмгэнэл илэрхийлсээр
байна. "СNN" агентлаг Цагаан ордноос АНУ-ын ерөнхийлөгч Барак 0бама
эмгэнэл илэрхиилж, мэдэгдэл хийсэн тухай өчигдөр мэдээлсэн юм. Тус
мэдэгдэлд "Робины бүтээсэн дурүүд биднийг уйлуулж, инээлгэж бас
ухааруулж чаддаг. Энэ бол түүний хэмжээлшгүй их авьяас, чадвартай
холбоотой юм" гэж бичжээ.
Цахим ертөнцөөр "Кино урлагт мөнхөлсөн түүний шилдэг таван гол дүр", "Тэр бол жинхэнэ эр хүн" гэх мэт түүнд зориулсан дурсамж нийтлэл, жиргээ, сэтгэгдлүүд нэмэгдсээр байна. Шүтэн бишрэгчдийн дийлэнх хувь нь "Би түүний кинонуудыг үзэж өссөн, Та бол хамгийн шилдэг жүжигчин юм шүү, Эмгэнэл илэрхийлье" гэх мэт олон мянган сэтгэгдэл бичсээр байна.
Д.ЯНЖИНЦЭРЭН /ӨДРИЙН ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих