УИХ-ын хаврын чуулган завсарласнаас хойш Төрийн ордон эл хуль, хуралдааны зарим танхимууд засвартай байна. Тун удахгүй манай улсад хоёр хөршийн тэргүүнүүд айлчилна. Айлчлалаар УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг хуралдуулах төлөвлөгөөтэй байгаа. Тиймдээ ч, Төрийн ордон өнгө засч, хоёр хөршийнхөө тэргүүнийг хүлээж авах бэлтгэлээ хийсээр байна. Харин хүндэтгэлийн чуулганыг үргэлжлүүлээд ээлжит бус чуулган хуралдах магадлал байгааа бололтой. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хүндэтгэлийн чуулган болон, ээлжит бус чуулганы тов хэзээ байхыг, ер нь ээлжит бус чуулган хийх шаардлага бий юу гэдгийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдвэрлэнэ хэмээн хэлжээ.
Харин Их Хурлын дарга З.Энхболд өнөөдрөөс ажилдаа орж байгаа аж. УИХ-ын хаврын чуулган завсарлах үед Их хурлын гишүүдийн зарим нь, эргээдхэзээ цуглах вэ гэдэг асуудлыг хөндөж байсан. Хуваарь ёсоор ирэх аравдугаар сард намрын чуулган хуралдах ёстой ч, түүнээс өмнө ээлжит бусаар цуглан төсвийн тодотгол, Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай зэрэг хуулиудыг ярих шаардлагатай байгаа аж Одоо бол Их хурлын гишүүд амралтын байдалтай, найр наадам, сумын ой, гадаад дотоод томилолт, аялал хийсэн шигээ суугаа.
Мэдээж тойрогтоо ажиллах, гадаад дотоодын томилолт бий л байх. Гэхдээ нийгэм эдийн засгийнбайдалхүнд,ардиргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа үед УИХ-ын гишүүд найр наадам хөөгөөд, амарч зугаалаад байх шаардлагагүй биз. Хаврын чуулган хаалтаа хийх үед манайхыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны өдий үеэс 65 хувиар буурсан гэх статистик мэдээлэл гарч байсан. Гэхдээ өнгөрсөн он нь өмнөхөөсөө 60 хувь буурсан гэж байлаа. Ингээд бодохоор 2012 онтой харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт 120 хувиар буурсан гэсэн үг. Монгол Улсад өнгөрсөн оны эхэнд нэг тэрбум ам.доллар орж ирсэн бол, энэ онд 400 гаруй сая төгрөгийн л хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Түүгээр ч барахгүй удахгүй болох Хөрөнгө оруулагчдын чуулганд оролцох гадаадын хөрөнгө оруулагчид олдохгүй байгаа талаар зохион байгуулагчид үгээ хэлж байгаа гээд, бодлого тодорхойлох түвшйнд зайлшгүй хэлэлцэн, шийдвэрлэх ёстой олон асуудал байгаа юм. Харин ээлжит бус чуулганы талаар гишүүд ямар байр суурьтай байгааг нь сонирхлоо.
А.БАКЕЙ: АЙЛЧЛАЛЬШ ҮЕЭР ХӨЛӨӨ ЖИЙЛЦЭХ НЬ САЙХАН ХАРАГДАХГҮЙ
-Хоёр
хөршийн төрийн тэргүүний айлчлалын үеэр хөлөө жийлцэх нь гадныханд
сайхан харагдахгүй байх. Харин энэ үеэр хүндэтгэлийн чуулганыг бол
хийнэ. Ээлжит бус чуулганыг дээд хэмжээний айлчлалуудын дараа ярих ёстой
байх. Мэдээж эдийн засгийг идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний
тухай тогтоолын хурээнд хэрэгжсэн "Эзэн-100" хөтөлбөрийн үр дүнг
хэлэлцэх шаардлагатай байх. Гэхдээ Эзэн-100 хөтөлбөрийн хэрэгжилтийг
нэхэхдээ улс төрийн талаас нь ярина.
Х.БОЛОРЧУЛУУН: АЖИЛЛАХ ҮЕДЭЭ АЖИЛЛААД, АМРАХ ҮЕДЭЭ АМРАХ ЁСТОЙ
-Ээлжит
бус чуулганыг байнга зарлаад байх нь зохимжгүй. Хэлэлцэх асуудал нь
тодорхой, үр дүнтэй байх ёстой. Өнгөрсөн намар бас л ээлжит бус чуулган
зарлаад хуралдсан боловч ямар нэгэн үр дүнгүй болсон шүү дээ. Ер нь
ажиллах үедээ ажиллаад, амрах үедээ амрах ёстой гэж бодож байна. Хэрвээ
ээлжит бус чуулган зарлаад хуралдвал эдийн засгийг эрчимжүүлэх
"Эзэн-100" хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх нь зүйн хэрэг. Хаврын чуулганы
хаалтан дээр УИХ-ын дарга хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалтай
холбогдуулан наймдугаар сард хүндэтгэлийн хуралдааныг хийнэ гэсэн.
Гэхдээ одоогоор яг хэзээ хуралдах тов ирээгүй байна.
С.ОДОНТУЯА: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХ УЧИР ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАНА
-БНХАУ-ын
дарга Си Зиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлал болохтой
холбогдуулан хүндэтгэлийн хуралдаан болно. Харин ээлжит бус чуулганы
талаар мэдээлэлгүй байна. Гэхдээ бид төсвийн тодотгол хийх ёстой учир
ээлжит бус чуулган хуралдах байх.
Ж.БАТСУУРЬ: ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ
-Ээлжит
бус чуулган хуралдах уу, үгүй юу гэдэг Засгийн газраас шалтгаална. Улс
орны эдийн засаг хүндэрч, валютын ханшийн хөөрөгдөл хүчээ авч, өргөн
хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан байгаа энэ үед
ээлжит бус чуулган хуралдах нь зүйн хэрэг байх. Гэхдээ ээлжит бус
чуулган хуралдахыг тухайн салбар хариуцаж байгаа байгууллагууд өнөөгийн
нөхцөл байдалд дүгнэлт хийгээд хуралдуулахыг өргөн барих ёстой.
Г.УЯНГА: ЗАСГИЙН ГАЗАР "ЭЗЭН-100"-ГАА ТАЙЛАГНАХ ЁСТОЙ
-Асуудал
шийдэж чадаж байвал амрахгүй хуралдаад байвал зүгээр л байна. Эдийн
засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан ээлжит бус чуулган хуралдах
ёстой байх. Засгийн газар ч энэ асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлж,
эдийн засгийг эрчимжүүлэх "Эзэн-100" хөтөлбөрийн тайланг тайлагнах
ёстой гэж бодож байна.
Су.БАТБОЛД: Н.БАТБАЯР САЙДЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ
-Ээлжит
бус чуулган хуралдах ёстой. Учир нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл
байдал улам хүндэрч байна. Валютын ханшийн хөөрөгдөл болон өргөн
хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймд
эдийн засгийг эрчимжүүлэх "Эзэн-100" хөтөлбөрийн үр дүнг ээлжит бус
чуулганаар хэлэлцэх ёстой. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг
огцруулах асуудлыг манай намын бүлгийн зүгээс хаврын чуулганы үеэр өргөн
барьсан. Үүнийг ч бас хэлэлцэх ёстой.
Б.ДАВААТОГГОХ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих