
Онол
практикийн бага хуралд Зөвлөх геологич, аж үйлдвэрийн гавьяат ажилтан,
Геологийн шинжлэх ухааны доктор Л.Чулуун, "Цагдуултайн Ундарга"
компанийн 'захирал, докторант Ц.Мөнгөншагай, Газрын тосны газрын ахлах
мэргэжилтэн Л.Алтангэрэл, Зөвлөх инженер, ШУТИС-ийн ГГТС-ийн тэргүүлэх
профессор, Геологийн шинжлэх ухааны доктор Ж.Цэвээнжав нар түлхүүр
илтгэл тавилаа. Нийт 16 илтгэл хэлэлцэгдэж, шилдэг илтгэлүүдийг
шалгаруулжээ. Дээрх илтгэлүүдээс Л.Алтангэрэл нэгдүгээр байр,
Ц.Мөнгөншагай хоёрдугаар байрт шалгарсан бол, "Сентерра гоулд
Монголиа"компаниин ерөнхии геологич, Геологийн ухааны магистр
Л.Баасандолгорын "Алтан цагаан овооны алт, холимог металлын орд" сэдэвт
илтгэл гуравдугаар байрт шалгарчээ.
Харин оюутнуудын дунд
зарлагдсан шилдэг илтгэлийн уралдаанд МУИС-ийн ГГС-ийн Геологи, эрдэс
баялгийн менежментийн хоёрдугаар курсын оюутан П.Жамсран "Баянмөнх
толгойн төмрийн ордын геологийн тогтоц" илтгэлээрээ тэргүүн байрт
шалгарсан юм. "Дорнод Хайгуулчдын Холбоо"-ноос онол практикийн бага
хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд уг ажлын хүрээнд
оюутны шилдэг илтгэл Шалгаруулдаг уламЖлалаа хадгалах аж.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=545
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих