Хүн төрөлхтний сод ухаантан Альберт Эйнштейний 135 насны ойх эдхэн хоногийн өмнө (гуравдугаар сарын 14) тохиосон билээ. Суут физикчийн хамгийн уран цэцэн, хурцишлэл, хэлсэн үгнээс хүргэж байна.Эдгээр үг өнөөдөр улам бүр үнэцэнэтэй, үнэн болсоор байгаа билээ.
öХүн хэдий ухаантай байх тусам тэр чинээгээр өөрийнхээ тэнэгийг амархан хүлээн зөвшөөрдөг.
öШинжлэх ухааны нээлтийн үйл явц гэдэг нь үнэн хэрэгтээ, гайхамшгаас байнга зугтахыг хэлнэ.
öДэлхийн гуравдугаар дайнд ямар зэвсэг хэрэглэхийг би мэдэхгүй байна. Харин дөрөвдүгээр дайнд чулуу, модоор байлдах болно.
öНамайг сурч мэдэхэд саад болж буй ганц зүйл бол миний олж авсан боловсрол.
öЗагас бүхий л амьдралынхаа туршид сэлдэг усны талаар юу мэдэх бол?
öҮндсэрхэг үзэл бол хүүхэд насны өвчин. Энэ бол хүн төрөлхтний өвчин.
ö"Би галзуу юу, эсвэл бусад бүх хүн галзуу юу” гэдэг асуулт намайг мухардалд оруулдаг.
ö Орчин үеийн ертөнц дээрх хүний эрх чөлөө нь үгийн сүлжээ тааж буй хүний эрх чөлөөтэй адилхан. Тэр тэнд ямар ч хамаагүй үг бичиж болно, гэхдээ үнэндээ тэр хүн үгийн сүлжээг бөглөхийн тулд зөвхөн нэг үг бичих ёстой болдог.
ö Эрүүл саруул ухаан гэдэг нь 18 наснаас өмнө бий болсон болгоомжлол, буруу санааны нийлбэр юм.
öШашингүй шинжлэх ухаан бол доголон, харин шинжлэх ухаангүй шашин бол харалган.
ö Бодол төсөөлөл нь мэдлэгээс чухал. Мэдлэг бол хязгаарлагдмал. Харин төсөөлөл бүх дэлхийг хамарч, хөгжил дэвшлийг дэмжиж, өөрчлөлтийг төрүүлдэг.
öГэрлэлт бол тохиолдлын үзэгдлийг ямар нэгэн урт удаан зүйл болгон хувиргах гэсэн амжилтгүй оролдлого.
ö Хөлийн эрхий хуруу эрт, орой хэзээ нэгэн цагт оймс цоолдгийг би залуудаа олж мэдсэн. Тиймээс оймс өмсөхөө больсон.
öОюун ухааныг бурханчлан шүтэх хэрэггүй. Түүнд хүчирхэг булчин байдаг ч нүүр царай байдаггүй.
öМунхагуудад эмх журам хэрэгтэй. Сод ухаан эмх замбараагүй байдлыг захирч ноёлдог.
öБүх зүйл их энгийн. "Үүнийг хийх боломжгүй” гэж хүмүүс хэлдэг. Гэвч үүнтэй санал нийлдэггүй нэг зоримог нөхөр байж л байдаг.
öБид их зүйл мэдэх тусмаа улам бага ойлгодог.
öАмжилтад хүрэх гэж битгий тэмүүл, харин амьдрал чинь утга учиртай болох тэр зүйл рүү тэмүүл.
öХүн бүр энэ дэлхийгээс авсныхаа хэмжээгээр буцааж өгөх ёстой.
öХүмүүсийг сургах цорын ганц ухаалаг арга бол тэдэнд өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлэх.
öДэмий, хэрэггүй оролдлого хийж байдаг хүмүүс л боломжгүй зүйлд хүрч чаддаг.
öЗөвхөн гариг ертөнц болон хүн төрөлхтний тэнэглэлд л хязгаар үгүй. Хэдийгээр эхнийхэд нь жаахан эргэлздэг ч.\
Н.МӨНХЖИН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих