Төрийн байгуулалтын байнгын хороо сая хуралдаж тарлаа. Одоо
үргэжлүүлээд чуулганы нэгдсэн хуралдаан болох товтой байна. Гэвч
МАН-ынхан "Бүлэг хуралтай” гэх нэрээр чуулганы хуралдааныг хойшлуулж
магадгүй гэнэ. МАН-ынхан сайдад нэр дэвшигч бүрээр саналаа нэгтгэх гэж
өдөржин хуралдаж байгаа бөгөөд байнгын хорооны хурлыг гурван ч удаа
хойшлуулсан юм. Саяхан хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны
хурлаар Л.Пүрэвсүрэн, Р.Жигжид, Д.Зоригт зэрэг шинэхэн сайд нарыг
томилох эсэхийг хэлэлцсэнгүй. Зөвхөн Засгийн газрын шинэ бүтэц
бүрэлдэхүүний хуулийг дагаад өөрчлөлт орох хуулийн төслийг хэлэлцсэн
юм. Хууль ёсоор бол шинэхэн сайд нарын асуудлыг дээрх төслийн эцсийн
хэлэлцүүлгийн үеэр ярилцах юм байх. Харин энэ хуралдаанд өөрсдийнх нь
асуудлыг хэлэлцэх байх гэж найдсан Л.Пүрэвсүрэн, Р.Жигжид хуралдааны
танхимын гадуур нэг холхилдсон юм. Л.Пүрэвсүрэн зөвлөхийн хувьд өчигдөр
шөнө Австри улсаас яаралтай иржээ. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг
дагалдан Европын орнуудад албан айлчлалаар явж байсан юм. "Шударга ёс”
эвслийн тухайд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч
Н.Батцэрэгийнхээ нэрийг удахгүй УИХ-ын даргад өргөн барих гэнэ.Хэрэв
Н.Батцэрэг сайд болвол бүлгийн даргыг Сангийн сайдаас "буусан” Ч.Улаанд
өгөх сурагтай байна.
Д.БОЛОР /ЗУУНЫ МЭДЭЭ/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих