Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын
хэлтэс, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын зүүн бүс
дэх газар, Хөдөлмөрийн хэлтэс хамтран Дорнод аймгийн нутаг дэвсгэр дээр
үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн
хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт явууллаа.
МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, Хөдөлмөрийн сайдын 2012 оны А/32 тоот тушаал зэргийн биелэлтийг шалгах явцад хэд хэдэн зөрчил гаргасаныг илрүүлжээ. Тухайлбал дотоод дүрэм, журам, ажлын байрны эрсдлийн үнэлгээ болон хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээгүй, дотоод хяналт тогтмолжоогүй, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссгүй зэрэг дутагдал нийтлэг байна. Мөн хуулийн шаардлага хангаагүй "Шанлун” ХХК-ны тэсрэх бодисын агуулах, Утаат залаат ХХК-ны үйл ажиллагааг түр зогсоож, тоног төхөөрөмжийг битүүмжилсэн байна.
Дээрх хяналт шалгалтад Шинь Шинь ХХК, Шанлун ХХК, Цэнгэг орог ХХК, Хоту ХХК, Дун эрдэнэ ХХК, Дамбат ХХК /гэрээлэгч нь Утаат залаат ХХК/, Тэнгэрийн алтан шонхор ХХК зэрэг компаниуд хамрагджээ.
Эдгээр компаниудад ажиллаж буй Монгол ажилтны тоо 368, гадаад ажилтны тоо 79, ажиллуулвал зохих хөгжлийн бэрхшээлтэй иргэн 9, үүнээс ажиллаж буй 5, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 412, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтантай байгууллага 3, зөвлөлтэй 1, цалингийн доод хэмжээ /үйлчилгээний ажилтнууд/ Шинь Шинь ХХК, Шанлун ХХК-нд 350000, бусад бичил уурхайнуудад 600000, цалингийн дээд хэмжээ 800000-1500000 төгрөг байна.
"Шинь-Шинь” ХХК-аас Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дэх заалтын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэний нөхөн төлбөрийг нэхэмжилж, Хөдөлмөрийн тухай, ХАБЭА-н тухай хуулиудын хэрэгжилт, хөдөлмөрийн нөхцөл хангалтгүй байгаа Шанлун ХХК, Утаат залаат ХХК, Тэнгэрийн алтан шонхор ХХК-дад хугацаатай шаардлага өглөө.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих