Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс хамтран "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг бүх талын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжлүүлэх нь” сэдэвт сургалтыг Дорнод аймгийн 14 сумын нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, хүүхдийн элч бүхий 50 гаруй хүнийг хамруулан 2014.04.24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтын зорилго нь: орон нутагт хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг илрүүлтийг сайжруулах, улмаар 2016 он гэхэд аймгийн хэмжээнд үндсэнд нь устгах, үүний тулд хөдөлмөрийн байгууллагаас хүүхдүүдийн ар гэр аав ээжид дэмжлэг үзүүлэх зэргээр бүх байгууллагууд үйл ажиллагаагаа нэгтгэж гэр бүл, нийгмийн орчинд нь нөлөөлж ажиллах, олон нийтийн ухамсрыг төлөвшүүлэх түншлэлийг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд ялангуяа сумын төвшинд хүүхдийн хөдөлмөрийг мал аж ахуй, морины уралдаан зэрэг хүнд хөдөлмөрт ашиглах явдлыг багасгах, хамтын хяналт тавих асуудлыг тусгайлан хэлэлцжээ.
Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэс
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих