
Монгол Улсын хэмжээнд 2013-2014 онд 7558 удаа гамшиг осол, аюулт үзэгдэл тохиолдож Онцгой байдлын албан хаагчид 2791 хүний амь насыг аварч, төрийн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 39,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Онцгой байдлын албаны хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулж буй бөгөөд өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна. Улсын хэмжээнд энэ жил 50 гаруй сая мал өвөлжиж хаваржихаар урьдчилсан тооцоо байна. 1 сая гаруй тн өвс тэжээл бэлтгэжээ.
Манай улсад мөрдөж буй стандартын бодлого, хэрэгжилтийг боловсронгуй болгох, олон улсын түвшинд нийцүүлэхээр ажиллаж байна. Одоо мөрдөж байгаа 9717 стандартын нэгжид шүүлт хийж, 500 орчим стандартыг хүчингүй болгожээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй 70 гаруй асуудлаар төлөвлөгөөт бус шалгалт хийхийг зогсоож, 2014 оны эхний хагас жилийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт шалгалтын тоо 30 гаруй хувиар буурчээ.
Худалдан авах ажиллагааны газар цахим тендер нэвтрүүлж буй нь иргэд, аж ахуйн нэгжийн талархлыг хүлээж байна. Тус газрын "Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр 32 мянган иргэн үйлчлүүлээд байна зэрэг мэдээллийг Шадар сайд өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5973
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих