Сүүлийн хэдэн өдөр урлаг сонирхогч, судлаач, уран бүтээлчдийг нэгэн
далдын гэмээр хүч Италийн Турин хот руу хошууруулж эхэлсэн нь дэлхийн
хамгийн алдартай хөрөг зургуудын нэгийг олон нийтэд дэлгэсэн явдал байв.
Хүн болгон мэдэх юм шиг хэрнээ бодит байдал дээр маш бага судлагдсан,
хэврэгхэн мэт боловч 500 орчим жилийн настай, бүдэг хүрэн улаан
шохойгоор зурсан, алдарт Да Винчийн энэхүү хөрөг зургийг зарим нэгэн нь
ид шидийн, далдын их хүчтэй гэж итгэдэг. Ялангуяа хөрөг зураг дээрх Да
Винчийн нүд рүү хэсэгхэн зуур ширтэх төдийд асар их хүчээр сэлбэгдэх мэт
болдог гэдэг. Үндсэндээ алдарт зураач, зохион бүтээгч Леонардо да
Винчийн өөрийн хөрөг гэгддэг энэхүү зургийн соёлын болоод мөнгөөр
хэмжигдэх асар их үнэ цэнээс ч илүү далдын хүчний талаар ам дамжсан энэ
яриа, итгэл бишрэл хүмүүсийг соронзон мэт татдаг байна. Энэхүү итгэл
үнэмшил хэр их хүчтэй гэдэг нь дэлхийн хоёрдугаар дайны үед Туринд
байсан урлагийн асар олон бүтээлээс зөвхөн энэ зургийг Гитлерийн гарт
орохоос сэргийлэн Ром руу нууцаар шилжүүлж, чандлан нууснаас харагдана.
Музейн одоогийн захирал Жиованни Сакканигийн ярьснаар энэ хөрөг
нацистуудын гарт орвол Гитлер дийлдэшгүй хүчирхэгжих аюултай гэж үзсэн
учир бүр эрх баригчдын зүгээс тусгай ажиллагаа явуулж, нууц газарт
хадгалсан байна.
Далдын хүчний талаар ам дамжсан яриа үнэн, худлын аль нь ч бай тухайн үед Турины "Хааны номын сан"-гийн тэр олон үнэт бүтээл, гар бичмэлүүд дундаас ганцхан Да Винчийн хөргийг л авч нуусан байсан нь маргашгүй үнэн аж.
Хэдийгээр стандарт бус орчинд хадгалснаас зургийн зүүн доод буланд улаан шохойгоор "Leonardus Vincius" хэмээн латин үсгээр бичсэн нь бараг сэргээх боломжгүйгээр арилж үгүй болсон ч жирийн нэг цаасан дээр зурсан бүхэн л бүтэн 500 жилийн настай урлагийн энэхүү сод бүтээл өнөөдөр ч олны мэлмий, оюун ухааныг баясгасан хэвээр буй нь ер бусын гайхалтай явдал гэдгийг музейн захирал ярьсан байна. Одоо зургийг байгалийн гэрэл, салхи нэвтрэхгүй, 55 хувийн чийгшилтэй, цельсийн тогтмол 20 хэмийн температурт, бүх төрлийн гаднын нөлөөнөөс хамгаалах тусгай шилэн хоргонд өндөр хамгаалалтад хадгалж байгаа аж.
Мөн тасалгааны температурыг хэвийн байлгахын тулд музейд цагт дээд тал нь 50 зочин хүлээн авахаар хязгаарлалт хийсэн байна.
Да
Винчийн хөрөг Туринд хэрхэн эргэж ирсэн талаар түүх бас л сонин.
Мэдэгдэж байгаа баримт гэвэл Карло Алберто хаан 1839 онд алдарт
цуглуулагч, урлагийн бүтээлийн худалдаачин Жиованни Волпатогоос худалдаж
авсан байна. Харин ямар замыг туулж, Волпатогийн гарт очсон нь
тодорхойгүй. Ямартай ч тэрээр үнэт цуглуулгаа хаанд 70 мянган лирээр
худалдах санал тавьж байжээ. "Эмч хүн бүтэн жил хамгийн сайнаараа
ажиллаад л мянган лир олдог байсан гэж бодохоор тухайн үед Волпато
цуглуулгадаа тэнгэрийн гэж болохоор үнэ дуугарсан байгаа юм. Хаан
хэдийгээр 50 мянган лирээр авахаар түүнийгятгаждөнгөсөнчДаВинчийнхөрөгт
дүйцэхүйц орчныг бүрдүүлж, байрлуулахад бүтэн найман жилийг зарцуулсан
байдаг" хэмээн музейн захирал тайлбарлажээ.
ҮНЭХЭЭР ДА ВИНЧИЙН ӨӨРИЙН ХӨРӨГ ҮҮ
Зарим
шинжээч 1515 онд туурвисан гэгддэг энэхүү бүтээлд Леонарда да Винчийн
1490-ээд оны хэв маяг шингэсэн гэж үздэг ч цаг хугацааны хувьд энэ
таамаг зөрчилддөг. Учир нь, зурагт хөгшин хүнийг дүрсэлсэн байдаг.
Эндээс энэ бүтээл түүний өөрийн мөн үү, биш үү гэдэг асуулт гарч ирдэг
байна. Гэхдээ олонхи нь, тэдний дотор "Хааны музей"-н захирал Саккани
үүнд огтхон ч эргэлздэггүй аж. Тэрээр энэ талаараа "Энэ бол Да Винчийн
өөрийн хөрөг гарцаагүй мөн. Энэ зургийг үзсэн хэн ч бай зүгээр л
ховсдуулсан мэт хөшчихдөг. Бүгд л энэ зурагнаас ер бүсийн хүч, энерги.
ялгарч байна. Ийм далдын хүч зөвхөн Да Винчигээс л гарна" гэж ярьжээ.
Леонардо да Винчийн энэхүү суут бүтээл зөвхөн музейн өмч төдий биш бөгөөд Итали улсын төрийн ганхашгүй бат бэх байдлын бэлгэ тэмдэг болдог байна. Тийм ч учраас хөргийг зөвхөн Засгийн газрын зөвшөөрлөөр л байрнаас л хөдөлгөдөг аж. Хамгийн сүүлд л гэхэд 2011 онд Итали улс нэгдсэний 150 жилийн ойн үзэсгэлэнд дэлгэхээр Туринаас авч явсан байна.
Харин энэ удаа олон нийтэд дэлгэх боломжийг бий болгожээ. Хааны музейд зочилсноор Да Винчийн хөргөөс гадна Рафаэль, Рембрант, Ван Дейк нарын Сэргэн мандалтын үеийн агуу зураачдийн 80 гаруй суут бүтээлийг нэгэн дор үзэж сонирхох боломжтой юм байна.
Б.НАРАНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих