Харвардын их сургуулийн профессор Филлис Близард эрэгтэй эмэгтэй
хүний тархины онцлогийн талаар хийсэн судалгаа болон ажиглалтаас зарим
сонирхолтой баримтыг хүргэе. Эволюцийн явцад эрэгтэй ба эмэгтэй хүний
тархи зарим талаар ялгаатай хөгжжээ. Энэ нь бидний өвег дээдэс нийгэмд
эрэгтэй эмэгтэйгээрээ өөр өөр үүрэг гүйцэтгэж байснаар тайлбарлагдана.(
Мянга мянган жилийн турш эрчүүд нь ав хийж өөрсдийн өөрсдийн отог омгоо
дайсан, байгалийн гамшгаас аюулгүй байлгах үүрэг гүйцэтгэж, эмэгтэйчүүд
үр хүүхдээ өсгөх, орчноо, ахуйгаа зохицуулах үүргийг залгуулж иржээ.)
Энэ ажил үүргүүдийг гүйцэтгэхийн тул тархины тодорхой хэсгүүдийн
хариуцсан өөр өөр дадал хэрэгтэй юм.
ХАРАХ ХҮРЭЭ
Эмэггэй: -Тэр баруун талд байгаа эмэгтэйн зүүлтийг хараач. Их гоё юм тийм ээ. За чи тэгтлээ сүрхий эргэж хардаг нь юув дээ...
Эрзгтэй: -Үгүй чи л өөрөө хар гээгуй билүү...
Эмэгтэй хүний харааны талбай нь эрэгтэй хүнийхээс өргөн байдаг байна.
Эрэгтэй
хүний тархи нь, "хонгил" маягийн нарийн хараа хүлээж авахад зохицсон
бөгөөд чиглэсэн зүйлдээ хурц хараатай байдаг байна. Ийм учраас эрчүүд
хол байгаа зүйлсийг сайн анзаарч олж хардаг боловч ширээн дээрх хэрэгтэй
цаасаа ч юм уу өрөөн дотроо оймсоо олж чаддаггүй тохиолдол их байдаг
байна.
Эмэгтэй хүн 45 градусын өнцгөөр баруун зүүн тийш, мөн дээш
доош толгойгоо эрп/үлэхгүйгээр тод харж байдаг. Эмэгтэй хүн хамт байгаа
эрэгтэй хүнийг эмэгтэй хүн рүү
илт ширтлээ гэж хэзээ ч юм заавал
буруутгасан байдаг. Гэвч эрдэмтдийн судалгаагаар эмэгтэй эрэгтэй хүн
эсрэг хүйсний хүн рүү харах тохиолдол нь адил юм.
СОНСГОЛ
Эрэгтэй: -Наад хөгжмөө унтраа даа, анхаарал сарниад байна.
Эмэгтэй: (утсаар ярингаа): -Миний хувьд нэг их саад болохгүй л байна, гоё ч дуу байна...(утсаар) Тэгээд яасан гэнээ...
Эмэгтэй
хүн эрэгтэй хүнээс илүү нарийн сонсголтой байдаг байна. Түүнээс гадна
эмэпгэй хүний тархи дуу чимээг амархан ангилж салгаж чадах бөгөөд
түүнийгээ аль алийг нь зэрэг хүлээж авч чаддаг байна. Үр дүнд нь хүнтэй
ярьж байх үедээ хажууд байгаа хүмүүсийн ярианаас нэг ч үг өнгөрөөлгүй
сонсож чаддаг. Энэ чадвар нь эрэгтэй хүнд бол маш сул, аль нэг
мэдээллийн урсгалд анхаарлаа хандуулсан үедээ зэрэгцээ мэдээлэл
хүлээж авч бараг чаддаггүй байна.
ЗЭРЭГЦЭЭ АЖИЛЛАХ ЧАДВАР
Эмэгтэй: -Би чамд юм хэлээд байна чи сонсож байна уу?
Эрэгтэй: -Сонсохгүй байна, би сонин уншиж байна шүү дээ (зурагтүзнэ)
Эрэгтэй
хүн эмэгтэй хүнээс ялгаатай нь хэдэн үйлдлийг нэг зэрэг хийж чаддаггүй
байна. Эмэгтэй хүний эстроген гормон нь тархины тал бөмбөлгүүдийн
хооронд үүсдэг олон тооны холбоог дэмжих үйлчилгээтэй юм. Тийм ч учраас
эмэгтэй хүн жишээ нь машин барьж байх үедээ радио сонсонгоо утсаар яриад
хажуугаар нь уруулаа будаж амждаг байна.
Эрэгтэй хүний тархи
тодорхой хугацаанд зөвхөн тодорхой нэг даалгаварт л үйл ажиллагаагаа
төвлөрүүлэх чадвартай юм. Тэд үнэхээр уншиж байхдаа эсвэл хөл бөмбөг
үзэж байхдаа юу ч сонсдоггүй бөгөөд хэрвээ түүнийг сахлаа хусаж байх үед
нь яриа үүсгэх юм бол өөрийгөө эсгэх магадлал нь ихсэх болно.
НҮДЭН БАРИМЖАА
Эмэгтэй: -Би буугаад энэ хоёр машины хооронд багтах нь уу үзээдхэе.
Эрэгтэй: -Чи миний хувцас дээрх ганц ширхэг үсийг олоод харчихдаг мөртлөө машинаар ухрах болохоор харалган болчих юм аа...
Эмэгтэй
хүний нүдэн баримжаа эрэгтэй хүнийхэд хүрэхгүй' бөгөөд объектын
хоорондох зайг алдаж тооцоолох нь их, тиймээс ялангуяа машин байрлуулах
тэр тусмаа ухрах үйлдэл хийхэд хүндрэлтэй байдаг байна. Эрчүүд мөн
эрэгтэй хүүхдүүдэд энэ чадвар илүү хөгжсен байдаг байна.
ОЙ ТОГТООЛТ
Эрэгтэй
хүн сонсголын ой тогтоолт муутай байдаг. Дуу чимээний давтамж, хөг
таних задлах үүрэгтэй зүүн тал бөмбөлгийн зулай орчимд байрлах тархины
хэсэг эмэгтэй хүнд илүү хөгжсөн байдаг байна. Эрэгтэй хүн яриа сонсож
байхдаа тархины хамаг үйл ажиллагаа нь сонсогдож байгаа чимээг танихад
чиглэгддэг бөгөөд дээр нь түүнийг тогтоох нь улам хүндрэлтэй байдаг
байна.
ЦОХИЛОО,ГООЛ
Эмэгтэй: -Бөмбөг хөөж гүйхийг юуг нь үздэг байнаа, тэгснээс хамт энийг бөглөе.
Эрэгтэй: -Чи хөл бөмбөгийн тэмцээнийг яаж үгийн сүлжээтэй харьцуулж чадаж байнаа...
Эрэгтэй
хүн хөдөлгөөнт тоглоом, жишээ нь хөл бөмбөг, хоккейд дурладаг бөгөөд
ширээний тоглоомноос аль болох олон маневр хөдөлгөөн тэмцэл бүхийг нь
сонгодог байна. Хурдан гүйдэг, чиглэлээ байнга өөрчилдөг, гэнэтийн үр
дүн гарах тоглоом сонирхдогийн учир нь генетикийн хадгалагдаж үлдсэн
хандлага болох ангийн сонирхол юм. Гэвч орчин үеийн эрчүүлд хоолтойгоо
хөөцөлдөх шаардлага байхгүйн улмаас тэрхүү төрөлхийн хандлагыг өөр арга
замаар орлуулж эхэлдэг байна.
Эмэгтэй хүнд янз бүрийн таавар,
үгийн сүлжээ мэт сонирхолтой байдаг. Орон зайд хурдан баримжаалах,
мэргэн буудах мэт дадал хариуцсан тархины хэсэг эмэгтэйчүүдэд муу буюу
эсвэл- огт хөгжөөгүй байдаг. Үгийн сүлжээний хувьд энэ нь эмэгтэй хүний
төрөлхийн сониуч зан болон бүх салбарт ерөнхий мэдлэгтэй байхыг
хүсдэгээс болдог гэнэ.
АЖИЛ
Эмэгтэй:
-За тэгэхээр эхлээд бүх төслийг судлаад нэгийг нь сонгоё, тэгээд
сайжруулах тал дээр нь оролдоод үзье, эсвэл даргаас зөвлөлгөө авах уу?
Эрэгтэй: -Тэгж цаг алдаад яахав, шууд л эхлэе, бусдын жишгийг дагаад яахав, өөрсдөө шийднээ...
Эрэгтэй
эмэгтэй хүмүүс адил нэг зорилгод хүрэхийн тулд бараг дандаа өөр өөр
арга замыг сонгодог байна. Эмэгтэй хүн болж өгвөл эрсдэлгүй, бусдын
сонгосон замыг сонгодог бол эрэгтэй хүн аль болох хурдан, бие даасан
байх замыг шилдэг байна. Эмэгтэй хүн эргэлзэж байвал найз болон хамт
ажилладаг хүнээсээ байнга зөвлөлгөө авдаг. Эрэгтэй хүний хувьд яахаа
мэдэхгүй байна гэдгийгээ хэзээ ч ил гаргадаггүй бөгөөд бүгдийг бие даан
хийхээр зүтгэдэг. Түүний хувьд зөвлөлгөө хүсэх гэдэг нь асуудлыг бие
даан шийдвэрлэх чадваргүйгээ хүлээсэнтэй адил ба энэ нь түүний нийгмийн
статуст. халгаатай гэж үздэг. Эмэгтэй хүн өөрийн алдаа, сул талыг
амархан хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь түүний хувьд ердөө л харилцааны
нэг хэлбэр юм.
Орчуулсан н.БАЯР

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих