
Энэхүү тооллогыг Цагаан шувуут уулын дархан цаазат газар болон Цагаан гол орчмын газар, Мандахын аараг, Хүрмийн нурууг хамруулан явуулжээ. Увс аймагт 1541 аргаль тоологдсоноос хонь 797, угалз 314, хурга 310, тодорхойгүй 120 бүртгэгдсэн байна.
Өнгөрөгч 2012 онд 1046 аргаль тоологдож байсан бол сүүлийн хоёр жилд тоо толгой нь харьцангуй өссөнд мэргэжлийн байгууллагынхан баяртай байна. Үүнээс гадна Бөхмөрөн сумын нутагт хар сүүлтийн тооллого явуулахад 119 хар сүүлт бүртгэгджээ.
Эх сурвалж: "Увсын өнгө” сонин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6117
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих