Ардчилсан
намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь "Засгийн газрынхаа эсрэг
кноп дарж, тэр нь Засгийн газар огцроход хүргэсэн бол ямар хариуцлага
тооцох талаар манай намын дүрмэнд маш тодорхой заасан. Тийм учраас
Хяналтын ерөнхий хороо хуралдаад, тодорхой шийдвэр гаргаж, ҮЗХ-ны
хуралдаанаар хэлэлцүүлсэн. Энэ асуудлыг ҮЗХ-ны гишүүд маш нухацтай, маш
олон талын байр суурьтайгаар хэлэлцсэн. Гэхдээ Ардчилсан нам аливаа
шийдвэрийг гаргахдаа хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байхыг хичээдэг.
Хяналтын
ерөнхий хороо бол манай намын шүүх гэсэн үг. Тиймээс шүүх асуудлыг
хэлэлцэхдээ тухайн гишүүдийг өөрсдийг нь байлцуулж, тайлбар аваагүй гэх
зэрэг хүний эрхийн зөрчилтэй шийдвэр гаргасан. Тийм учраас энэ удаад ҮЗХ
Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг хэлэлцэхгүй байхаар тогтсон. Гэхдээ
цаашдаа энэ асуудал нээлттэй үлдэж байгаа. Хяналтын ерөнхий хороо АН-ын
жирийн нэгэн гишүүдээс ирсэн гомдлын дагуу аливаа асуудлыг хэлэлцдэг.
Намын дүрэм зөрчсөн гишүүдийн талаар мянга мянган гомдол Хяналтын
ерөнхий хороонд ирсээр байгаа. Тийм учраас энэ асуудлыг Хяналтын ерөнхий
хороо дүрмийнхээ дагуу удахгүй дахин хэлэлцэх байх” гэлээ.
Мөн
дараагийн Ерөнхий сайдыг хэрхэн томилох талаар тодруулахад "Манай намын
дүрмэнд УИХ-ын сонгуулиар нам олонхи болсон бол намын дарга Ерөнхий
сайд болно гэж заасан. Гэхдээ намын дарга өөрөө Ерөнхий сайд болохгүй
гэж үзвэл намын даргын санал болгосон хүнийг ҮЗХ-ны хурлаар хэлэлцээд,
Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх ёстой. Энэ талаар ҮЗХ-ны гишүүн З.Энхболд
УИХ дахь бүлэгт байгаа 34 гишүүнийг шууд нэр дэвшүүлээд, эрэмбэлье гэсэн
санал гаргасан.
Гэвч
энэ нь дүрмэнд нийцээгүй учраас хүлээж аваагүй. Намын дүрмээр Ерөнхий
сайдыг зөвхөн намын дарга л нэр дэвшүүлэх эрхтэй. Нэр дэвшүүлсэн хүнийг
ҮЗХ хэлэлцэнэ” гэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих