Хойд Солонгосын удирдагч Ким Чен
Ун талархалын захидлаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч агсан Ким Дэ Жүний
гэргий Ли Хи-Хо болон Хюн Жүн Ун нарт илгээжээ.
Ким Чен Ун 12 дугаар сарын 17-нд Хойд Солонгосын удирдагч агсаны таалал төгссөний дурсгалын гурван жилийн ойд зориулан цэцгийн хэлхээ болон гашуудлын захиа илгээсэнд талархалаа илэрхийлсэн байна.
Ким Чен Ил амьд байх үедээ хоёр Солонгосыг нэгтгэх их үйлсд Ли болон ерөнхийлөгч агсан Ким Дэ Жүн нарын хичээл зүтгэлийн талаар олонтой дурсаж байсан талаар захидалдаа дурьдсан байна. Түүнчлэн тэрээр солонгос үндэстэнүүдийг нэгтгэх их үйлсийг бодит байдал болгоход хичээн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн аж.
Ли Хи-Хог дараа жил Пхеньянд айлчлан ирж цагийг сайхан өнгөрүүлэх байх гэдэгт найдаж байгаа гэдгээч дурьдсан ажээ..
Хюн Жүн Унд Ким дарга хэлэхдээ бүх солонгос иргэд "Hyundai” группын үүсгэн байгуулагч Жун Жу Юн болон өмнөх дарга Жун Мун Хүн нарын хоёр улсын болон үндэстнийг нэгтгэх эх оронч гавьяаг нь санаж байх болно гэжээ. Мөн түүнийг ирээдүйд Пхеньянд айлчилвал таатай хүлээж авна гэдгээ захиандаа дурьдсан байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих