УИХ-н гишүүн,Монгол ардын намын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр
тойрогтоо ажиллалаа. Энэ удаад тэрээр 2015 оны улсын нэгдсэн төсвийн
тодотголын талаар ялангуяа улсын төсвийн хөрөнгөөр баригдах сургууль
,цэцэрлэг,дотуур байр,спорт заалны хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл
өгөх,эдгээр ажлуудыг гүйцэтгэж байгаа болон гүйцэтгэх барилгын
компаниудын төлөөлтэй уулзаж төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудад
ямар хүндрэл гардаг,хэрхэн оновчтой зохион байгуулах арга замын талаар
санал солилцсон юм. Мөн Чойбалсан хотод шинээр суурьшлын бүс байгуулж
1000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн барилгын
копаниудын оролцоо ямар байх талаар компаниудаас санал бодлоо нэгтгэн
хамтран ажиллахаар боллоо. Дорнод аймагт хэрэгжүүлэх 1000 айлын орон
сууцны энэ хөтөлбөрт нэн шаардлагатай дэд бүтэц дулааны шугам
хоолой,цэвэр бохир усны асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс энэ жил 4
тэрбум төгрөг суулгасан байна.
Энэхүү дэд бүтэцийн асуудлыг шийдвэрлэхэд нийтдээ 6,8 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд үлдсэн санхүүжилт 2016 оны төсөвт тусгагдах юм.Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч нартай уулзаж ирсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө . Дашрамд дурдахад аймгийн төвөөс хилийн боомтууд Чойбалсан-Хавирга, Чойбалсан-Баянхошуу, Чойбалсан-Ульхан -н чиглэлд хатуу хучилттай авто зам барих ажлын ТЭЗҮ- г Хөгжлийн банкний эх үүсвэрээс 1,7 тэрбум төгрөгөөр хийлгэхээр болсон талаар мэдээлсэн юм.
У.Отгонбавуу Dnews.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих