1. "Журам батлах тухай” УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:
Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажлын байранд тавигдах шаардлага:
Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх Дээд боловсролтой
Мэргэжил Эрх зүйч, Төрийн захиргаа удирдлага
Мэргэшил Хүний нөөцийн удирдлага, Төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн
байх Бусдыг манлайлах, удирдах арга барилд суралцсан байх
Туршлага Төрийн албанд ажилласан дадлага, ур чадвартай байх. Төрийн албанд ажилласан байх.
Ур чадвар Багаар ажиллах чадвартай, оновчтой шийдвэр гаргах. Албан
хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, Комьютерийн өргөн хэрэглээний
програмд ажиллах чадвартай байх Эрх мэдлийн хүрээнд бусдад нөлөөлөх,
урам хайрлах.
Тусгай шаардлага Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, нууц хадгалах Илүү цагаар ажиллах чадвартай байх.
Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх
1.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулах комисс Аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны 02 тоот өрөөнд 2015 оны 03 сарын 02-03-ны өдрүүдэд 9.00-12.00, 13.00-17.00 цагт хүлээн авч бүртгэнэ.
Иргэд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг биедээ авч ирнэ
1.Төрийн албан хаагчийн анкет
2.Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт
3.Дээд боловсролын дипломын эх хувийг хуулбарын хамт /Хуулбар заавал нотариатаар баталгаажсан байх/
4.Ажил байдлын тодорхойлолт
5.Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/
6. 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/
7. Шалгалтын үйлчилгээний төлбөр
Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулна.
ДОРНОД АЙМГИЙН ЗДТГ 02 ТООТ ӨРӨӨ, Утас: 70583040, 98993571
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ
ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих