• 2, 3, 7 дугаар баг аймгийн Хөгжимт драмын театрт 10.00 цагт
• 4, 6, 9, 10 дугаар баг Политехник коллежид 14.00 цагт03 дугаар сарын 25-ны өдөр буюу Мягмар гарагт:
• 1, 5, 8 дугаар баг 1 дүгээр багийн Ахуйн үйлчилгээний төвд 10.00 цагт тус тус зохион байгуулж ажиллаа.
Энэ удаагийн арга хэмжээнд ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, аймгийн Засаг дарга С.Ганбат, Хэрлэн сумын Засаг дарга Ж.Энхцэцэг нар оролцож төр засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилт, цаг үеийн ажил байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, газар дээр нь хариулт өгч ажиллалаа. Иргэдтэй уулзах энэхүү өдөр нь аймгийн Засаг дарга С.Ганбат ажлаа хүлээн авч томилогдсоны 90 хоног тохиосон бөгөөд 90 хоног санаачилж, хийж хэрэгжүүлсэн ажил болоод энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлынхаа талаар иргэд мэдээлэл өгч ажилласан юм. Энэхүү "Иргэдтэй уулзах өдөрлөг” зохион байгуулагдаж байгаад талархалтай байгаагаа иргэд энэ үеэр дуулгаж байлаа. Цаашдаа аймаг, орон нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа ажлаа иргэддээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сар бүр тогтмол мэдээлэн ажиллаж байх болно гэдгээ хэллээ. Мөн иргэдтэй уулзах уулзалтын үеэр аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, хэлтсүүд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж, иргэдэд нэг цэгээс үйлчилгээ үзүүлж ажилласан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих