"Тэмээчдийн зөвлөгөөн-Тэмээн соёлын өдөрлөг-2015” энэ сарын 25-нд
Дорнод аймгийн Чойбалсан хотод боллоо. Зүүн бүсэд анх удаа болж байгаа
уг арга хэмжээнд тус аймгийн Булган, Гурванзагал, Баянтүмэн, Сэргэлэн,
Цагаан-Овоо зэрэг 10 –аад сумдаас тэмээчид ирж идэвхитэй оролцлоо.
Өдөрлөгийн үеэр тэмээн соёлын уламжлалт зан үйл, гал тахих, буйл зорох,
тэмээ сургах, ногт, бурантаг зангидах гэх, тэмээн поло зэрэг тэмцээн
уралдаан болов. Мөн тэмээчид зөвлөгөөнөө хийн тэмээг хэрхэн өсгөн
үржүүлэх тухай илтгэл тавьж, санал санаачлага, учирч буй хүндрэл
бэрхшээлийг сонсож, шинээр болон урьд өмнө нь хэрэгжүүлж байсан
туршлагаа хуваалцлаа. Энэ үеэр тэмээчдийн холбоогоо ч байгуулаад авч
амжсан ажил хэрэгч үйл ажиллагаа болж чадсан. Уг арга хэмжээнд оролцсон
сумдаас Цагаан-Овоо сум шилдэг сумаар шалгарч шилжин явах цомоор
шагнуулсан. Тус сум цагтаа 3463 тэмээ тоолуулж "Мянган тэмээний баяр”
хийж байсан удаатай.
Дорнод аймгийн хувьд "Тэмээ дэд хөтөлбөрийг” энэ онд хэрэгжүүлэхээр
болсон. Уг санаачлагыг ахмад сэтгүүлч Л.Хэрээ санаачлан аймгийн ИТХ-аар
хэлэлцүүлсэн батлуулж Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулж, тэмээчдийг
урамшуулах, ботго бүрт 20-50 мянган төгрөгний олгохоор болсон. 2014 онд
Дорнод аймаг 4635 тэмээ тоолуулж тэмээн сүргээ өсгөх тал дээр ихэд
анхааран ажиллаж байна.
Н.Мөнхсайхан

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих