Монгол улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ долоо хоногт анхны
тоглолтоо хийхээр болжээ. АНУ-ыг зорьж, мэргэжлийн боксын холбоотой
таван жилийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан тэрээр боксын спортод 30
гаруй жил амьдралаа зориулсан дасгалжуулагч Жо Гуссений удирдлагад
бэлтгэлээ базааж буй. Тодруулбал тэрээр Лос-Анжелес хотын Ван Найс
дүүрэгт орших "Ten Goose Boxing Gym” клубт бэлтгэлээ хийж буй юм.
Түүний өрсөлдөгчийн нэр хараахан тодорхой болоогүй байгаа аж. "King
Tugsu” хэмээх рингний нэртэй болсон түүний тулааныг тэсэн ядан хүлээсэн
хүмүүс олон байгаа юм байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих