Үндэсний их баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан сумдаас ирүүлсэн саналыг үндэслэн сумдын баяр наадмын товыг аймгийн Засаг дарга захирамж гарган тогтоосон байна. Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 120-н жилийн ой,Чойбалсан сумын баяр наадмыг 7-р сарын 01-02-ны өдрүүдэд, энэ жил сум байгуулагдсны 90-н жилийн ойгоо тэмдэглэх Баяндун,Дашбалбар сумдын баяр наадмыг 7-р сарын 16-17-ны өдрүүдэд,Халх нөмрөгийн хошууны 90,Цагаан-овоо сумын 80-н жилийн ой, Хөлөнбуйр сумын 70-н жилийн ойн баяр наадмыг 07-р сарын 15-16-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.Тэмдэглэлт ой болон сумын ой болоогүй судын баяр наадмыг 07-р сарын 06-07-ны өдрүүдэд болох юм.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8221
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих