Өнөөдөр дэлхийн усны өдөр. 1993 онд ЮНЕСКО-гийн ерөнхий чуулганаас
жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг "Дэлхийн Усны Өдөр” болгон
тэмдэглэж байхаар тунхагласан. Усны чиглэлээр олон улсын хамтын
ажиллагааг сайжруулах, усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, усны зөв
зохистой хэрэглээг сурталчлан таниулах нь эл өдрийг тэмдэглэж буйн гол
зорилго юм. Мөн энэ өдөр тус дэлхийн усны тайлангийн албан ёсны нээлт
Энэтхэгийн Шинэ дели хотноо болж байгаагаас гадна дэлхийн улс орон бүр
дор бүрнээ зохион байгуулж байна. Манай улсад энэхүү тайлангийн нээлт
уржигдар болсон билээ. Уг тайланд дэлхий даяар 750 гаруй сая хүн цэвэр
усны гачигдалтай, хөгжиж буй орны усны хэрэглээ 2050 он гэхэд 400 хувиар
өсөх тооцоо гарсан байна. Энэ тоон баримт нь хүн төрөлхтний амьдралд ус
чухал хэрэгтэй байгааг илтгэж, усыг зөв зохистой хэрэглэхэд хүн бүхний
үүрэг оролцоо чухал үүрэгтэй гэдгийг харуулж байгаа юм. 2000 оны НҮБ-ын
Мянганы тунхаглалын үеэр Дэлхийн усны хөгжлийн тайланг гаргаж байх
шийдвэрийг гаргасан. Үүнээс хойш гурван жил тутамд,
2012 оноос жил бүр тайлан гаргаж, Дэлхийн усны өдрөөр танилцуулдаг болсон юм.
polit mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих