Олон улсын байгаль хамгаалах холбоо дэлхийн хэмжээнд устаж болзошгүй
шувуудыг ангилсан байдаг. Тэгвэл энэ ангилалд манай орны идлэг шонхор,
бүргэд, сар гэх мэт махчин шувуу багтсан бөгөед жил бүр 4000 орчмоор
хорогдож байгаа аж. Устаж байгаа шувууны 54 хувийг идлэг шонхор эзэлдэг
юм байна. Эдгээр шувууны устаж буй гол шалтгаан нь цахилгаан шугам
сүлжээний хүчдэл гэнэ. Өөрөөр хэлбэл, шувууд өндөр хүчдэлийн шугаман
дээр суугаад хүчдэлд цохиулан амиа алддаг байна. Тиймээс зэрлэг амьтад
судлах төвийнхөн шувуудыг хамгаалах арга хэмжээ авч эхэлжээ.
Идлэг, начин, зээрд шонхор зэрэг шувуунаас гадна шилийн сарын тоо толгой жил бүр буурсан үзүүлэлттэй гардаг юм байна. Цаашид махчин шувууд цөөрч байвал мэрэгч амьтдын тоо ихэсч, бэлчээрийн эко систем аюултай гэдгийг судлаачид хэллээ. Дашрамд дурдахад, манай улсад 30 төрлийн махчин шувуу байдаг аж.
Д.НЯМСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих