Боловсрол суваг ТВ-ийн хамгийн олон үзэгчтэй "50 саяын уналт" шоу нэвтрүүлгийн саяхны дугаарт гадаад найзынхаа хамт оролцсон Сумъяа гэдэг бүсгүй 11 сая төгрөг хожиж рекорд тогтоожээ. Өмнө нь уг нэвтрүүлгийн оролцогчид хамгийн ихдээ л 6 сая төгрөг хожиж байсан гэнэ.
Мэдлэг оюуныхаа хүчээр нэвтрүүлгийн ялагч болсон Сумъяа нь Хэрлэн сумын 8-р сургууль, Дорнод дээд сургуулийг тус тус төгсчээ. Одоо MIU дээд сургуульд багшилдаг юм байна. Тэрээр Анна хоум асрамжийн төвийн хүүхдүүдэд ном авч бэлэглэх зорилгоор шоунд оролцсон гэж хөтлөгчид ярьсан.
Нэвтрүүлгийн дараа бид Анна хоум төвийнхнөөс энэ талаар лавлахад, Тухайн нэвтрүүлгийг үзээгүй ч хүмүүс бидэнд дуулгасан. Хүүхдүүдэд туслая гэсэн сайхан сэтгэлд нь талархаж байна. Гэхдээ тэр бүсгүй бидэнтэй огт холбоо бариагүй гэлээ.
Миний Дорнод сэтгүүл

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих