Жил бүрийн 4-р сарын нэгнээс 10-р сарын нэгэн хүртэлхи хугацаанд Чойбалсан хотын хэмжээнд "Эрүүл хот” аяныг зохион байгуулж,эрүүл,цэвэр орчныг бүрдүүлэх ажлыг хамтын хүчээр хийдэг уламжлалтай .
Энэ жилийн тухайд 4-р сарын 3-ны өдрийн 10 цагаас Эрүүл хот аяны нээлт Хэрлэн голын эрэг Найрамдал паркийн талбайд болно.Энэ тухай Хэрлэн сумын засаг дарга захирамж гарган албан байгууллага,аж ахуйн нэгж,сургууль цэцэрлэг, СӨХ-үүд эргэн тойрныхоо 50 метр хүртэлх зам талбай, нийтийн эзэмшлийн газар,ногоон байгууламж,гудамжийг хуваарийн дагуу тогтмол цэвэрлэж,бохирдолгүй байлгахыг үүрэг болгосон байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих