ЦЕГ-ын дарга Б.Билигтийн шууд заавраар өөрийг нь шалгаж, гүйцэтгэх
ажилллагаа явуулж буй тухай Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн
ярилцлагадаа өгүүлсэн билээ.
Үнэхээр ч түүнийг хар тамхи хэрэглэдэг охидыг өмгөөлсөн, хайцаалсан хэрэгт буруутгаж байгаа хэмээн эх сурвалжууд өгүүлж буй юм.
Харин Х.Тэмүүжин үүнийг гүтгэлэг гэж үзэн " Миний хүүхдүүдийн цүнхэнд хар тамхи хийгээд ч гүтгэж мэднэ." хэмээсэн билээ.
Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин цагдаагийнхан прокуророос зөвшөөрөл
аваагүйгээр өөрийг нь гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна хэмээн үзэж,
Улсын ерөнхий прокурор, ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын
хэлтэст гомдол гаргажээ. Гомдлын үндсэн дээр ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг
ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс шалгах аж.
Ийнхүү Хууль Зүйн сайд, ЦЕГ-ын дарга хоёр нь нэг нэгнийгээ гэмт
хэрэгт холбогдуулан, шалгуулж буй хачирхалтай явдал Монголд анх удаа
болж байна.
Э.Мягмар http://sonin.mn/news/politics-economy/25286
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих