Дорнод аймагт шил шилээ дарсан жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүд нэмэгдсэээр байна. Ялангуяа өндөгний хэрэгцээгээ хангахуйц болж байна. 2-3 мянган тахиатай гурван ч фермер үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тэдний нэг нь "Нутгийн тус-Газар шим” хоршооны "ДОРНОД” өндөг юм. Тус хоршоо нь олон жил хүнсний ногоо тариалж нугийн хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангаж ирсэн туршлагтай хамт олон юм. энэ жилээс ОХУ-ын Кимерова мужаас "Ломани Браун- Классик” үүлдрийн сайн чанарын өндөглөч тахиа оруулж ирээд байна. Одоо 2500 тахиатайгаар ажиллаж өдөр бүр шинэ өндгийг Дорнодчуудынхаа хэрэгцээнд зориулж нийлүүлж байгаа билээ. Хэрэв та тус өндгийг авахыг хүсвэл танай гэрт болон байгууллагад өөрсдийн унаагаар хүргэж өгөх юм.
Дорнод өндөгний цех нь Хэрлэн сумын 3-р багийн нутагт үйл ажиллагааг явуулж байна. Нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллахыг хүсвэл 99579941дугаарын утсаар холбогдоорой.
dnews.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8965
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих