МЗХ-ны харъяа УБ хот дахь Дорнод аймгийн Залуучуудын холбоо "Манлайлагч 100 залуус” уулзалтыг санаачлан зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч буй Дорнод нутгаас гаралтай улс төр, бизнес, урлаг, спорт, олон нийтийн салбарын манлайлагч залуус оролцож, нэрийн хуудас солилцохын зэргэцээ чөлөөт ярилцлага өрнүүлэн нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх нь ээ.
Улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, салбар бүртээ амжилттай ажиллаж яваа Дорнодын гаралтай олон зуун залуус бий. Гэвч тэд хоорондоо нэгдэж, нийлэх нь тун ховор байдаг. УБ хот дахь Залуучуудын холбоо үүнийг анзаарч, төрөл бүрийн салбарт манлайлж яваа нутгийн залуусаа өөр хооронд нь танилцуулах зорилгоор энэ арга хэмжээг зохиож байгаа аж.
"Манлайлагч 100″ уулзалтад оролцогчид Dornod.NET сайтаар 4-р сарын 18-аас эхлэн ажиллах Бүртгэлийн хуудаст анкетаа бөглөж үлдээнэ. Харин уулзалт 2015 оны 5-р сарын 1-ий 18 цагт Улаанбаатар хотноо Чингис хаан зочид буудалд болох юм. Залуус та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 8808-5633, 8811-1557, 9960-0071 утсаар лавлаарай.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих