Улсын баяр наадам хэмээн нэрлэж, хоёр дахь жилээ ёслон тэмдэглэсэн энэ баяр наадмын зvvнийг Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сvхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат долоон хошуу даншиг наадмын Х.Буянтогтох аварга, барууныг Сайн ноён хан аймгийн Луу гvний хошуу одоогийн Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Вандан аварга нар арслан хэмээн цоллуулан манлайлан босч барилдсан юм.
Тунасаар, тунасан бvхнээ орхисоор vзvvрт хvрэв
Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн
Тариат сумын харьяат Ш.Төмөрбаатар начин энэ жилийн наадмын долоо, найм, есийн
даваанд Өвөрхангайн "мээтэн” хэмээх О.Аюур начин, Өвөрхангайн Арвайхээрийн
Ц.Банди заан, Хэнтийн "шар” хэмээх Б.Яндаа заан нарын хожим бvгд улсын арслан
цол хvртсэн хvчтэнгvvдтэй тунасаар, тунасан бvхнээ орхисоор нэг нутаг усны
Н.Жамъян арслантай vзvvр тvрvv булаалдаж өвдөг шороодсоноор "Монгол Улсын
арслан” цол хvртлээ.
Хошуу нутаг минь нэг сайхан аваргатай болсон доо
Н.Жамъян маань өнгөрсөн жилийн
наадмаар Хан Хэнтийн "босоо” Г.Самдантай vлдэн vзvvрлэж улсын арслан цол
хvртсэн. Энэ жилийн наадмаар тvрvvлбэл хошуу нутаг минь нэг аваргатай болох, би
тvрvvлсэн ч, vзvvрлэсэн ч арслан цол авах учир "буур”-тайгаа нэг их хvч гаргаж
барилдаагvй. Н.Жамъян маань намайг орхин тvрvvлснээр аварга цол хvртсэн дээ
хэмээн Ш.Төмөрбаатар арслан хуучилсан байдаг.
Нэг нутаг усны, нэг багшийн хоёр шавь
Тэр жилийн баяр наадамд
зодоглосон хvчит 640 бөхөөс ес давж vзvvр тvрvv булаалдахаар шалгарч vлдсэн
Н.Жамъян арслан Ш.Төмөрбаатар начин хоёр бол Сайн ноён хан аймгийн Далай
Чойнхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Тариат сумын харьяат нэг нутаг
усны бөхчvvд бөгөөд Тариатын бөхийн сорилгод хамт суралцаж нутаг усандаа "Жаал
Дамбий” хэмээн алдаршсан нэрт бөхийн шавь болж бөхийн гараа, дэвээ, шавааг
заалгаж, барилдах ур ухаанд суралцаж явсан бөхчvvд. Н.Жамъян Ш.Төмөрбаатарыг
өвдөг шороодуулж ардын төрийнхөө баяр наадамд анх тvрvvлснээр "Монгол Улсын
аварга” хэмээх эрхэм цол хvртсэн.
Б.Авирмэд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих