Жил жилийн наадмаар яригддаг сэдвийн нэг бол аймгийн наадамд гадны бөх барилдуулах эсэх асуудал. Цол горилсон гадны бөхчүүд ирээд наадмыг маань авчих вий гэсэн айдас цөөнгүй хүмүүст байдаг учраас наадмаа алдахгүй гэсэн болгоомжлол. Нөгөө талаас гадны бөх ирэхгүй бол аймгийн хэдэн бөхчүүд хөгжихгүй, ээлжилж бие биедээ цол авч өгөөд найруулга муутайхан жүжиг тавина гэлцдэг хүмүүс ч бий. Энэ асуудал аймаг бүрт л тулгамддаг бөгөөд Дорнод аймаг өнгөрсөн жилүүдэд бөхийн барилдаанаа хаалттай, хаалтгүй хэлбэрээр сөөлжилж зохиосоор ирсэн юм. Тэгвэл энэ жилийн наадмын бөхийн барилдааныг нээлттэй зохион байгуулахаар шийджээ.
Наадамд 256 бөх барилдана. Харин нутгийн бөхчүүд наадмын дэвжээнээ босоо байж чадах уу гэдгийг тэр өдрийн тэнгэр л мэдэх биз ээ. Дорнод аймгийн бөхчүүд уламжлал ёсоор гал болон бэлтгэлээ хангаж буй. Улсын начин Г.Цогзолдоржийн удирдлага дор 20 гаруй бөхчүүд Сүүж уулын амралтад гарч байгаа бол аймагтаа гал болон бэлтгэл хангаж буй бөхчүүд ч цөөнгүй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих