Засгийн газрын хуралдаанаар 7-р сарын 13-15-ны ажлын өдрүүдэд амрах тухай шийдвэрлэсэн билээ. Баяр наадмын дараа иргэдийн ажиллах идэвхи сулрахын зэргэцээ сумдын найр наадмуудаар хэсч, ажил хийх хүн ховорддог. Урт амралтын араас залгуулаад хэд хэдэн сумдын тэгш ойн арга хэмжээ эхэлнэ. Тухайлбал Дорнод аймгийн 4 сумын ой 15-17-ны өдрүүдэд болох юм.
Иймээс аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий харъяа агентлаг хэлтсийн удирдлагууддаа ирэх пүрэв, баасан гарагуудад төрийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахыг санууллаа. Энэ үеэр төрийн албан хаагчдыг найр наадам хавтгайран тэмдэглэлгүйгээр ажлын байрандаа байх шаардлага тавьж байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих