
Одоогийн Монгол, манжуур зүүн хойд хятадын нутаг байсан монгол хэлт
нүүдэлчин хятан аймгийн байгуулсан улс. Эртний Дунхугийн аймгийн
холбооноос гаралтай, МЭ 5-р зууны үед анх тэмдэглэгдсэн. Түрэг Уйгурын
захиргаанд заримдаа орж, заримдаа бие дааж байсан. 916 онд Елюй овгийн
Абожи өөрийгөө Хятаны хаан хэмээн өргөмжилжээ. 947 онд хятад маягаар Ляо
гүрэн хэмээн улсынхаа нэрийг өөрчилсөн.
923 онд одоогийн Монголын газар нутгийн зүүн ба төв хэсгийг
захиргаандаа оруулжээ. 926 онд зүүн зүгийн Бохай улсыг эзлэн авсан бол
937 онд зүүн хойд хятадын 16 мужийг эзлэн авч эзэнт гүрний хэмжээнд
хүрсэн. Эзэнт гүрэн хойд зүгийн нүүдэлчдийн ба өмнөд зүгийн суурьшмал
иргэдийн хоёр захиргаатай. Өмнөд орныг Тан улсын загвартай захиргааны
тогтолцоогоор удирдаж байсан ба умард хэсгийг овог аймгийн уламжлалт
засаглалын журмаар захирч байсан. Сүн улс байгуулагдсаны дараа Ляо улс
хятадын хойд хэсэгт хяналт тогтоохын төлөө дайн хийж хоёр улс найрамдал
тогтоож Сүн улс Ляо улсад жил болгон алба барихаар болжээ. Зүрчидүүд тус
улсыг 1125 онд мөхөөж улс байгуулан засаглалын тогтолцоог нь өвлөн
авсан. Хятаны зарим хэсгийг Елюй Даши тэргүүлэн тэргүүлэн баруун зүг
нүүж одоогийн Шинжаан, Киргиз, Казахын нутагт Хар Хятаны улсыг үндэслэн
байгуулсан нь 1213 онд Их Монгол Улсад нэгдэн орсон. Хятан нарын нэрээс
"Хятад" гэх Монгол үг, "Китай" гэх орос нэр болон англи хэлэнд
хэрэглэддэг "Cathay" хэмээх үгс гарчээ. Монгол нутагт Хятаны үед
цогцлоосон "Чин толгой, Хар бухын балгас зэрэг олон хотын үлдэгдэл бий.
Ч.Б

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10535
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих