"Зөв” нэртэй зөөлөн чанартай гэх чацарганатай ундаанаас хүүхэд хордсон
мэдээлэл цахим ертөнцөд түгсэн төдийгүй энэ тухай иргэдийн гомдол ч
манай сайтад ирсэн юм. Тус ундааг "Тэсо” корпорацийн сүү, сүүн
бүтээгдэхүүний "Милко” ХХК -аас үйлдвэрлэн гаргадаг аж. Учрыг
тодруулбал, өнгөрөгч лхагва гаригт Баянзүрх дүүргийн 24-р хорооны иргэн
Б.Үржинханд тус дүүрэгт байх "Амгалан” худалдааны төвөөс чацарганатай
зөв аарцны ундааг худалдан авч хүүхэддээ өгчээ. Өглөө нь цэцэрлэгт
биеийн байдал нь нэг л биш явсан хүүхдийг удалгүй цэцэрлэгийн багш нь
утасдаж бөөлжөөд, халуураад байна яаралтай ирж ав гэсэн байна. Улмаар
бөөлжиж сульдсан хүүхдээ эмнэлэгт үзүүлтэл хордлого авсан байна гэжээ.
Иргэн Б.Үржинхандын хэлснээр бол тухайн үед хоёр хүүхэддээ зөв аарцны
ундаанаас өөр хордох зүйл өгөөгүй аж. Уг нь "Тэсо” компанийнхан ханиад
томууны vед чацарганатай "Зөв” аарцны ундааг халааж уувал дархлааг
сайжруулж ханиадыг эмчилхэд тустай хэмээн өдөр шөнөгүй рекламддаг. Гэтэл
анагаахаас илүүтэйгээр хордуулсан нь олны итгэлийг ийнхүү алджээ.
Ялангуяа сар шинийн дараа эрс хүйтэрч ханиад томуу газар авахтай дөрөө
харшуулан "Тэсо”-гийнхон ч рекламаа босгоод эхэлсэн.
Тиймээс
ашиг орлогоор арвин байсан тус компанийн "Зөв” аарцны ундаа ийнхүү
бяцхан иргэдийн эрүүл мэнд төдийгүй амь насанд заналхийллээ. Манайхны
нэг тааруухан чанар бий. Тэр нь гайгүй шиг борлуулалттай байгаа
бүтээгдэхүүнийхээ чанарыг суларуулдаг, үнийг нь нэмдэг. Магадгүй "Тэсо”
энэ жишгээр явж, борлуулалт гайгүй болохоор нь чанарын тал дээр алдаа
гаргаж хайнга хандсан болов уу. Өдгөө ч нийслэлийн бүх дэлгүүрүүдээр
зарагдаж байгаа "Зөв” аарцны ундаанаас болгоомжлох хэрэгтэй болжээ.
А.Гал
А.Гал
http://www.unen.mn/content/32745.shtml?alias=yellow
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=114
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих