Эрхэм хүндэтгэлт азай буурлууд, энхрий бяцхан үрс, хүүхэд, залуучууд, Чойбалсан хотын зон олон, ард иргэдээ! Та бүхэндээ ирж буй XVII жарны "Ялгуусан” хэмээх Модон морин жилийн амар амгаланг эрэхийн ялдамд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлж, мэндчилье.
Өнгөрч буй Усан могой жилд Чойбалсан хотынхон бид тохижилт бүтээн байгуулалтын ажлуудаар арвин байж, улс, аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 24 тэрбум төгрөгийн 65 нэр төрлийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн хотынхоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог хангах, тэдний санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилгоор www.kherlen.dd.gov.mn цахим хуудас, шинээр "Иргэний танхим”, 7058-3131 нээлттэй утсыг нээж, төрийн үйлчилгээний нээлттэй, ил тод байдлыг ханган ажиллаж байна.
Ирж буй морь жил Чойбалсанчуудын хувьд өмнөх ололтоо бататгасан, өрнүүн их ажил, бүтээн байгуулалтын жил байх болно. Та бүхэндээ амьдрал ахуй нь тэгш дүүрэн, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
ЧОЙБАЛСАН ХОТЫН ЗАХИРАГЧ Ж.ЭНХЦЭЦЭГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих