Сум сурталчлах өдөрлөгийн арга хэмжээг ИТХ-ын дарга Ц.Сүхбаатар, Засаг дарга В.Мөнхтайван, Ялалт музейн захирал Л .Мягмарсүрэн нар нээж үг хэлэв.
Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Зоригтбаатар, сумын нутгийн зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын орлогч М.Бадамсүрэн, зөвлөлийн гишүүд, агентлагийн дарга нар, сумаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн уугуул, суугуул иргэд, ахмадууд болон бусад албаны хүмүүсээс бүрдсэн 500 гаруй хүний төлөөлөл оролцлоо.
Өдөрлөгийн үеэр сумын 23 албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг танилцуулсан мэдээллийн самбар, үзэсгэлэн худалдаанд 13 ААНэгж, иргэд 29 нэр төрлийн, нутгийн онцлог, давуу талыг харуулсан экологийн цэвэр брэнд бүтээгдэхүүнүүдээрээ оролцон, нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэдэд үйлчлэв. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцсон иргэдийг зөгийн балтай халуун сүүгээр дайлж, амталгаат үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Халхгол сумын ардын авьяастнуудаас бүрдсэн "ХАЛХГОЛ МИНИЙ НУТАГ” урлагийн тоглолтыг үзсэн иргэдийн нүд оюуныг 3 цаг баясгасан сайхан тоглолт болов. Урлагийн тоглолтыг Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Б.Энхээ, Г.Өлзийсайхан нар найруулан тавив.
Халхгол сумын Засаг дарга 150 гаруй хүндэт зочид төлөөлөгчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид сумын түүхэн ой тэмдэглэх арга хэмжээнд зориулан нийт 55 сая төгрөгийг хандивлав.
Дорнод аймаг дахь сумын Нутгийн зөвлөл 20 сая, И.Сүхбаатар гэр бүлийн хамт 10 сая, М.Бас-Эрдэнэ 5 сая, Д.Зоригтбаатар гэр бүлийн хамт /Асбэ/ 3 сая, Э.Магнайбаатар дааганы түрүүг автомашинаар, Б.Мягмардорж мотоцикль, Л.Мягмарсүрэнгийн 4 хүүхэд нь болох М.Наранжаргал, М.Бадамсүрэн, М.Бадамжав, М.Нарангэрэл нар "Дуун хөшөө” босгох 2 сая төгрөг, бусад иргэн, аж ахуйн нэгжүүд ойн арга хэмжээнд зориулж тодорхой хандивыг өгөхөөр амлав.
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:Л.ОТГОНТУЯА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих