Дорнод аймгийн нутгийн зөвлөлөөс Чойбалсан хотын угталт үдэлтийн талбайд Өэлүн эхийн хөшөө босгож 2015.11.12-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймаг сумын удирдлагууд оролцов. 12 метр өндөртэй Өэлүн эхийн хөшөөг зүүн гартаа гал голомтоо барьж, урагш алхаж буйгаар дүрсэлсэн бөгөөд үргэлж урагшлан хөгжиж, өнгөрсөн одоо ирээдүй цагт Монголын гал голомт үүрд мандан бадрахыг бэлэгдсэн аж. Хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд 108 ээж мандах наранд цацал өргөн түмэн олон энх амгалан байхыг ерөөн залбирлаа. Дорнод аймгийн нутгийн зөвлөлөөс хөшөөг алд цэнхэр хадгийн хамт албан ёсоор Хэрлэн суманд гардуулан өгсөн бөгөөд цаашид тохижилт, арчлалт хамгаалалтын асуудлыг Хэрлэн сум хариуцан ажиллаж хашаа татан цэцэрлэгжүүлэхээ сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр, сумын Засаг дарга Чойбалсан хотын Захирагч П.Мөнхтөр нар хэлж байв. Ийнхүү Дорнод аймгийн төв Чойбалсан хотод хүрэлцэн ирэхэд Өэлүн эхийн хөшөө угтаж, үдэж өгөх болсонд иргэд талархалтай байна. Мөн жил бүрийн Монгол Бахархлын өдөр буюу "Чингисийн хааны төрсөн өдөр”-өөр ээжүүд сүүн цацал өргөж байх тухай яригдаж байв.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12691
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих