Ингэж нэрлэхийн учир гэвэл хурал хурал шиг биш сандал ширээгээ булаацалдсэн хэрүүл шуугиан болж өнгөрсөнд юм. Энэ удаагийн хурал 15 дахь удаагийн гэж зарласан нь түүхэндээ хамгийн олон гэж ойлгож болох ч аймаг орны амин чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь хуруу дарам. Орон нутгийн сонгуулийн дараагаас аймгийн Засаг даргаа томилох гэж гурвантаа буцаж эргэж хургасаар эрх барьж байгаа МАН, АН-ын хэдэн хүнтэй нийлж АН-аас Засаг даргаа сонгосон. Гэсэн ч жил хүрэхтэй үгүйтэй хууль дүрэм зөрчиж дураар авирласан гэдгээр шалтаглан нөгөө нөхрийг суудлаас нь авч хаяж, МУ-ын Ерөнхий сайдад санал хүргүүлээд гурвантаа буцсан нөгөө М.Бадамсүрэн гэгч Засаг даргын суудалд залраад авсан. Гээд аймгийн хуралд суугаа нэр бүхий төлөөлөгч хэдэн нөхдийн хүсэл ханасангүй. Аймгийн ИТХ-ын даргын суудлыг авах гэж өнгөрөгч 9 дүгээр сараас эхлээд "тэмцэл” өрнүүлсэн. Тэд өөрсдийн сайн дураар даргагүйгээр хурлыг хуралдуулж П.Мөнхтөр \одоогийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч\ -ийг сонголоо л гэсэн. Харин тэгтэл сүүлийн хурлаараа Л. Хишигтогтохыг хурлын дарга болголоо гэнэ. Тэдний дэглэсэн ядмагхан "жүжиг”-ийг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр харсан үзсэн жирийн ард иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрээд байна гэхэд хилсдэхгүй.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12773
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих