Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн ээлжит чансаагаа зарлалаа. Энэ оны сүүлчийн чансааны шилдэг 20-д манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй долоон тамирчин багтжээ. Эрэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Б.Номин хамгийн өндөр чансаатай байна. Тэрбээр 61 кг-ын жинд хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол 74 кг-д дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж олимпийн эрхээ авсан П.Өнөрбат шилдэг гурвын нэг болов. Түүнчлэн саяхан болсон алтан гранприд аман хүзүүдсэн Э.Бэхбаяр тав, дэлхийн аваргад шагналт байр эзэлсэн Г.Мандахнаран, Ж.Чулуунбат нар зургадугаарт эрэмбэлэгджээ.
Харин О.Үйтүмэн, Д.Хүдэрбулга нар шилдэг 20-ын тоонд багтлаа. Тэгвэл эмэгтэйчүүдээс дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг 63 кг-ын жинг дахин тэргүүллээ. Мөн 60 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд гурав, 69 кг-д О.Насанбурмаа пшлдэг наймын гогээр тодров. Харин Э.Нарангэрэл, Д.Отгонцэцэг, С.Бямбацэрэн, Б.Шоовдор нар хамгийн өндөр чансаатай 20 бөхийн гог болсон байна. Дашрамд дурдахад, эрэгтэйчүүдийн 70, эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Монголын тамирчид энэ удаад дэлхийн чансаанд багтсангүй.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих