Богино хөлтэй бүсгүйчүүд сэтгэл санаа нь тогтворгүй байсан ч итгэл дүүрэн алхаж чаддаг нь судалгаагаар нотлогджээ. Тэд амьдралд тулгарах бэрхшээлийг даван туулах чадвартай, сэтгэлээр унадаггүй болохоор асуудлыг хоромхон зуур шийдвэрлэдэг, бодлогогүй алхам хэзээ ч хийдэггүй улс. Хааяа санаанд оромгүй зүйл хийх ба үзэл бодлоо ч өөрчилж чаддаг.
Урт хөлтэй бүсгүйчүүд их романтик, мэдрэмтгий, мөрөөдөмтгий хүмүүс байдаг. Тийм ч учраас өөрт тулгарах асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Өөрийн бодол санаанд тууштай байж чаддаггүйгээсээ болоод аливаа зүйлийг хийх нь тэдний хувьд хүндрэлтэй санагддаг.
Хайр дурлал нь бүтэмжтэй бүсгүйчүүдийн алхаа маш хөнгөн шингэн байдаг. Тэд толгой өргөн харц дээгүүр алхцгаадаг. Харин өлмийгөө дотогш гишгэж алхадаг бүсгүйчүүд маш эмзэг, өөртөө итгэлгүй хүмүүс байдаг. Тэд бусадтай харилцахдаа тааруу тул ганцаарддаг.
Та зогсож байна уу, сууж байна уу хамаагүй хөлөө хэрхэн тавьдагаас таны зан чанарыг таниж болдогийг та мэдэх үү?
1. Хөлөө нийлүүлэн тэгш зогсдог бүсгүйчүүд аливаад хашир ханддаг, төлөв томоотой, тэвчээртэй хүмүүс байдаг. Тэд сайн анд байж чаддаг тул бүгд түүний үгийг л сонсодог. Гэвч хүйтэн хөндий байдлаасаа болоод хүмүүстэй хэл амаа ололцож чаддаггүй.
2. Нэг хөлөө тулгуур болгон нөгөө хөлөө урагш тавиж зогсдог бүсгүйчүүд анхаарлын төвд байх дуртай улс. Тэд юу хүсч байгаагаа мэддэг, түүнийгээ ч авч чаддаг, өөрийн санаа бодлоо жолоодох чадвартай, ямар ч үед уян хатан бодлогыг баримталж, хэрэгтэй зүйлийг хийж чаддаг. Өөртөө итгэлтэй байдал нь тэдэнд эрх мэдлийг олгодог гэж болно.
3. Хөлөө салгаж зогсдог бүсгүйчүүд шинэ зүйлээс хэзээ ч татгалздаггүй, өөрсдийхөөрөө зүтгэдэг улс байдаг. Хэрвээ эргэн тойрныхонтойгоо харилцахдаа уян хатан байж бусдыг сонсож сурахгүй бол ганцаардаж болзошгүй.
4. Хөлөө солбин зогсдог бүсгүй бодсон зүйлээ хэрэгжүүлэх гэж яардаггүй, эрх мэдэлд дуртай, шуналтай, сэтгэлийн хөөрөлтэй, дэврүүн зантай улс байдаг. Эдгээр зан чанар нь тэдний овжин байдлыг өдөөж өгдөг. Удирдан чиглүүлэх харилцааны арга барил, эрч хүч, тэсрэлт нь тэдний мөн чанар боловч хааяа ч гэсэн дэврүүн сэтгэлээ барьж сурах хэрэгтэй.
5. Ихэвчлэн нэг хөлөө нөгөө хөлөөрөө ороож суудаг бүсгүйчүүд даруу төлөв, өөртөө итгэлгүй, шийдэмгий бус хүмүүс байдаг. Тэдэнтэй харилцахад хүндрэлтэй ч, гоо үзэсгэлэнг нь бусдын харцыг татаж, өөрийгөө зөвөөр ойлгуулж, хайрлуулдаг.
6. Хөлөө ачиж суудаг бүсгүйчүүд өөртөө итгэлтэй байдаг. Ухаанаа зөв ашиглаж чаддаг тул амьдралд байр сууриа амархан олдог.
7. Хөлөө нийлүүлэн урагш тавьж суудаг бүсгүйчүүд илэн далангүй, шулуун шударга, зарчимч улс байдаг. Гэвч хэтэрхий зарчимч зан нь бусдад төвөг учруулдаг. Гаднаасаа хүйтэн хөндий харагдах боловч тэд сайхан сэтгэлтэй, алтан зүрхтэй улс.
8. Хөлөө нийлүүлээд өсгийгөөрөө тулан, өлмийгөө өргөж суудаг бүсгүйчүүд даруухан, зожиг, зэмлүүлэх дургүй, маш мэдрэмтгий, эмзэг улс. Тиймээс ноцтой асуудлын талаар тэдэнтэй ярьвал ямар ч авир гаргаж магадгүй тул болгоомжтой харилцдаг. Харин энэ байдал тэдэнд ганцаардмал юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.
9. Өсгийгөө нийлүүлэн өлмийгөө хоёр тийш нь салгаж суудаг бүсгүйчүүд шийдэмгий бус, хатгуур зантайгаа мэддэгч үүнийгээ засч чаддаггүй. Ганцаараа байх дуртай, зөвхөн ойр дотныхонтойгоо л харилцдаг. Гэвч хааяа өөрийгөө хэт үнэлдэг зантайг эс тооцвол тэд бусадтай хэл амаа сайн ололцдог, хүнийг сайн таниж чаддаг.
10. Хөлөө урагш болгон нэг хөлөө нөгөө дээрээ ачиж суудаг бүсгүйчүүд эрх мэдэлд дуртай, хартай хүмүүс байдаг. Үргэлж юмны эхэнд байж, удирдаж зөвлөх дуртай. Энэ зан чанар нь бусдад таалагддаггүй. Харин тэд бусдад зөвлөдөг шигээ шийдвэр гаргаж чаддаггүй.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих