Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул Байгалийн шинжлэх ухааны доктор Бүмбэйн Дашнямын "ГУРВАН ГОЛ, ГУРВАН УУЛ, ГУРВАН ТИВИЙН ХООРОНД” нэртэй шинэхэн ном хэвлэгдэн гарчээ. Энэхүү ном нь зохиогчийн амьдрал болоод ажил мэргэжил, нутаг усных нь тухай байх бөгөөд номны нэрний учгийг эрхэм уншигч та бүхэн уг номноос нь уншиж тайлж мэдэх бизээ.
Уг номныхоо нээлтийг энэ сарын сүүлээр төрсөн нутаг болох Дашбалбар сумандаа очиж ах дүү, хамаатан садантайгаа, төрлөх нутгийн зон олонтойгоо хийх юм байна.
Номын зохиогч эрхэмийн товч намтарыг танилцуулъя.
Бүмбэйн Дашням 1949 онд Дорнод аймгийн Гурванзагал сумын нутаг Их дэлгэр гэдэг газар төрсөн. 1967 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын 10 жилийн дунд сургуулийг алтан медальтай онцсайн дүнтэй дүүргэсэн. 1967 оны аймгийн 10-р ангийнхны дунд явуулсан математикийн олимпиадын аврага. 1967-1972 онд Ленинградын Улсын Их сургуулийн Биологийн факультетын Генетикийн тэнхимд суралцаж, физиологич- генетикчмэргэжлээр төгссөн. 1972-1977 онд ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн тасагт эрдэм шинжилгээний ажилтан. 1977-1981 онд Берлин хотын Гумболдтын Их сургуулийн Биофизикийн тэнхимийн аспирантурт суралцаж, байгалийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1981-1987 онд ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн тасагт эрдэм шинжилгээний ажилтан, Молекул генетикийн лабораторийн эрхлэгч, 1988-1990 онд Токио хотын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэндсудлаачаар ажиллаж,1993 оны 12-р сард АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнд Молекул биологи, радиобиологийн салбарт мэргэжил дээшлүүлсэн. 1996 оны 2-5- р сард Англи улсын Оксфордын Их сургуулийн Биохимийн салбарт зочин судлаач, 1996 оны 5-7-р сард Герман улсын Гумболдтын Их сургуулийн Биофизикийн салбар, Гөттингөний Их сургуулийн Хүний генетикийн хүрээлэнд зочин судлаачаар тус тус ажилласан. 1988-1996 онд ШУА-ийн Биотехнологийн хүрээлэнд тэргүүлэх ажилтан, Молекул биологийн лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1997-2001 онд ШУА-ийн Биологийн ухааны хүрээлэнгийн захирал, 1999-2001 онд Япон улсын Каназавагийн Их сургуулийн Хавдар судлалын хүрээлэнд зочин профессор, 2001 – 2003 онд ШУТИС, МОНЭНЗИМ дундын Биотехнологийн хүрээлэнгийн захирал, 2001 – 2004 онд ШУТИС-ийн Хүнс биотехнологийн сургуульд биотехнологийн профессор, 2005-2006 онд Монгол Олон Улсын Дээд сургуульд биотехнологийн цагийн багш, 2007-2012 онд мөн тэндээ биотехнологийн профессорын алба хашсан. 2012 оноос чөлөөт судлаач. Орос, герман, англи хэлтэй.
Эх сурвалж: www.choibalsan.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих