Монголын төр олон нийтийн зүтгэлтэн, дипломатч , зохиолч, амьтан судлаач, анхны гавъяат багш /1915-1991/
Д.Цэвэгмид нь Баяндун сумынд төрсөн, Бага дунд сургуулийг орон
нутагтаа төгсөж улмаар Москвагийн В.И.Ломоносовын нэрэмжит Их сургуулийг
биологич мэргэжлээр төгссөн. Москва хотод "Сравнительный
эколого-морфологический анализ организаций пищух Монголий”/1950/ сэдвээр
Биологийн ухааны дэд эрдэмтэий зэрэг хамгаалсан. Түүний "Үхэр оготоно
ба туулайн жишил анатомын судалгаа нь биологийн шинжлэх ухааны салбарт
анх түрүүн хийгдсэн бөгөөд үхэр, огтоно, туулай хоёр угаас нэг гаралтай ч
дэлхийн мөстлөгийн нөлөөгөөр амьдралын өөр өөр орчинд дасан зохицож
хоёр өөр амьтан болсоныг нотолсон юм. Энэ нь дэлхийн биологийн шинжлэх
ухааны салбарт цоо шинэ нээлт болжээ. Цэвэгчмид 1953-1957 онд МУИС-ын
ректор, 1960-1962 онд Гадаад явдалын яамны орлогч сайд, 1962-1967 онд
БНМАУ-аас БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд, 1967-1969 онд МУИС-ын
ректор, 1962-1972 онд Ардын Их Хурлын дарга, 1972-1987 онд СнЗ-ийн
орлогч дарга бөгөөд Соёлын яамны сайд зэрэг алба хашиж байв. Түүнд
гавъяат багш (1942), профессор(1957), ШУА-ийн сурвалжлагч гишүүн(1961),
Биологийн шинжлэх ухааны доктор(1972), Москвагийн Их Сургууль, Германы
Гумбольдтын Их сургуулийн хүндэт профессор(1972), Онц, бөгөөд бүрэн эрхт
элчин сайд(1981) цол, эрдмийн зэргийг олгожээ.
Цэвэгмид нь Гадаад явдалын яамны орлогч сайд байхдаа 1961 онд БНМАУ-ыг
НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх бүрэн эрхт төлөөлөгчдийн
бүрэлдэхүүнийг тэргүүлж,(бүрэлдэхүүнд нь Халх гол сумын харъяат,
дипломатч, Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн нар оролцсон) ихээхэн хүчин
чармайлт гаргаж БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлсэн юм. Тухайн үед
Гадаад Аарилцааны Яамны хэвлэл, мэдээллийн зөвлөх байсан, дипломатч
зохиолч Чойбалсан сумын харъяат Дамдины Бямбаа бичихдээ: " Д.Цэвэгмид
1962 оны 06 дугаар сараас 1967 оны 08 дугаар сарыг дуустал БНМАУ-аас
БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын алба хашжээ. Дипломат
дагнан хаасан энэ 7 жилийн үйл явдалыг Гадаад Харилцааны Яамны архиваас
үзэж зарим зүйлийг тодруулахыг миний бие оролдсон билээ. ГЯЯ-ны 1
дүгээр орлогч сайд, элчин сайдын гарын үсэг бүхий 1200 гаруй ярианы
тэмдэглэл, утсаар ярьсан тэмдэглэл, танилцуулах мэдээ, илтгэх хуудас,
түүний оролцоотойгоор гарсан Засгийн газрын болон ГЯЯ-ны тэмдэглэл нот
бичиг меморандум, санамж хуудас зэрэг дипломат баримт бичиг, олон арван
гэрэл зураг архивт хадгалагдан үлджээ” гэсэн байдаг. Энэ нь түүний
дипломат албанд зүтгэсэн нэгэн хугацааны ажлын тайлангийн товч гэж үзэж
болно. Цэвэгмид зохиолчын хувьд "Хоньчин Найдан” (1935), "Сурагч Ганбат”
(1940), "Булшин дээр” (1941), "Алтайд” (1963), "Анхны багш” (1982),
тууж, найраглал роман туурвижээ. Тэрээр өөрийнхөө амьдралын замыг
зохиолч хүний ёгт үгээр нэгэнтээ хэлэхдээ:
Хулганы гэдэс хагалж эрдэмтэн болж үзлээ
Хувилгаан багшийгаа шоолж зохиолч болж үзлээ гэж бичсэн бол
Эр хүний мөрөн дээр
Элдвийг үзсэн толгой бий
Төрийнхөө далбааг НҮБ-д мандуулж үзлээ
Төрийнхөө далбааг Бээжинд шатаалгаж ч үзлээ гэж хошигножээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих