Гэвч М.Баярмагнай сайн жүжигчнээс гадна сайн "залилагч” ажээ. Эдийн засгийн хямралтай энэ үед хүний мөн чанар аргагүй танигдаж байх шиг. Учир нь хошин урлагаар овоглосон М.Баярмагнай залилан хийдэг болсон гэх мэдээлэл чих дэлслээ.
Тодруулбал, хоёр жилийн өмнө нутгийн дүүгээсээ их хэмжээний мөнгө аваад одоо болтол өгдөггүй "мурьж”, "шарваад” яваа гэнэ. Их хэмжээний мөнгөө залилуулсан нутгийн дүү нь шүүхэд хандах дээрээ тулсан байна.
Бөхчүүд залилан хийж, хүн дарамталж, мөнгө авдаг тухай ноцтой хэрэг хэвлэл мэдээллээр гарах болсон. Энэ залгамж хошин урлагийн салбарт ирсэн бололтой юм. Нэр төрөө бодоод ийм зүйлд орооцолдох хэрэг байна уу. Залилагч М.Баярмагнай таныг кино рекламд тоглуулсаар байх уу?
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих