Хэдэн долоо хоног үргэлжилсэн түймэр Канад улсын Форт-Макмюррей хотын ихэнх газар нутгийг үнс нурам болгожээ. Галыг бүрэн намжаах ажиллагаа одоо хэр нь үргэлжлэн явагдсаар байна. 80 мянган хүнтэй энэ хотын 2432 байшин бүрэн шатаж, 5000 орчим байгууламж ихээхэн гэмтэн сүйдэж, олон мянган хүн орон гэргүй болжээ. Хотын нийт барилга байгууламжийн 90 хувь буюу 25 мянган барилгыг түймрээс хамгаалж авч үлдсэн байна.
Үүний зэрэгцээ гэдэсний өвчин тараагч шавьж түймрээс зугатан айлын орон гэрт орогнож, энэ нь 80 мянган хүнийг хөл хорионд оруулжээ.
Хотын удирдлагууд маш их засвар шинэчлэлтийн ажил хийх бөгөөд ард иргэдийг 14 хоногийн дараа хүлээж авна гэдгээ мэдэгдэв. Уг түймрээс учирсан эдийн засгийн хохирлыг одоогийн байдлаар нийтдээ есөн тэрбум канад долларт хүрсэн гэж тооцоолж байна.
Эх сурвалж: Breakingnews.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17035
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих