Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл нь тавдугаар сарын 23-27-нийг дуусталх хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах үүрэг хүлээж буй. Одоогоор улс төрийн нам, эвслүүд 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж, батламжлах хуралдаанаа албан ёсоор зарлаагүй байгаа ч Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа тавдугаар сарын 26, 27-ний аль нэг өдөр, МАН Бага хурлаа тавдугаар сарын 27-нд хуралдуулах чиглэл барьж байна гэх мэдээлэл бий.
Хуульд зааснаар нэр дэвшигчдийг тодруулах эцсийн хугацаа тавдугаар сарын 27-ноор хязгаарлагдаж байгаа учраас тавдугаар сарын 28-нд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17080
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих